Энэтхэг, Пакистан харилцан буудалцжээ
2019-02-19

Энэтхэг, Пакистаны харилцаа өдрөөс өдөрт хурцдаж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хил залгаа Энэтхэгийн Кашмер мужид өнгөрөгч долоо хоногт террорист халдлага болж, 40 хүн харамсалтайгаар амиа алдсан. Их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин Энэтхэгийн цэргүүдийн ойролцоо дэлбэрсэн байна.

 

Энэтхэгийн эрх баригчид халдлагын ард Пакистаны хэт даврагч “Жаиш-е-Мухаммад” гэх бүлэглэл бий хэмээж, хариу арга хэмжээ авахаа сануулсан билээ.

 

Уг дуулиан намжаагүй байхад өчигдөр Кашмер мужийн Пулвама дүүрэгт буудалцаан болжээ. Буудалцааны үеэр Энэтхэгийн дөрвөн цэрэг, таван иргэн амиа алдсан гэнэ.

 

Энэтхэгийн тал зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн ба халдлагын ард “Пакистан бий” хэмээв.

 

Гэхдээ цуврал халдлагатай Пакистан ямар ч холбоогүй гэж мэдэгдээд Энэтхэг улстай зөрчилдөх сонирхолгүй байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин