KFC-ийн 11 салбар хэвийн ажиллаж байна
2019-02-19

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "KFC" түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон гэдгийг мэдэгдсэн.

 

Гэвч KFC-ийн Зайсан дахь салбараас бусад 11 салбар ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин тус 11 салбарын үйл ажиллагааг хаалгүйгээр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байгаа гэдгийг "KFC.Mongolia" албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин