БНХАУ: Хонконг, Макаог эх газартай улам ойртуулах ТӨЛӨВЛӨГӨӨ гаргалаа
2019-02-19

БНХАУ-ын эрх баригчид өнгөрөгч онд Тайванийг эх газартаа нэгтгэх төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаа Бээжингийн эрх баригчид Хонконг, Макаог эх газартаа улам ойртуулахаар төлөвлөж буй талаар "www.bloomberg.com" сайт мэдээллээ. 

 

 

Хонгконг, Макао хотноо АНУ-ын Цахиурын хөндийтэй эн тэнцүү өрсөлдөх боломжтоф  өндөр технологийн мегалополис байгуулах гэнэ. Уг төлөвлөгөөгөө ажил хэрэг болгохын тулд эхний ээлжинд Бээжин дээрх хотуудыг эх газрын Хятадын өмнөд хэсгийн хотуудтай холбох аж.

 

Улмаар “Greater Bay Area” гэх бүс байгуулахаар төлөвлөж байгааг БНХАУ-ын Төрийн зөвлөл өчигдөр танилцуулсан байна. Төрийн мэдлийн "Синьхуа" агентлаг "Хонконгийг олон улсын санхүү, худалдаа, оффшор юанийн бизнесийн төвийнх нь хувиар хөгжүүлэхээр боллоо" гэж мэдээлжээ. 

 

Хонконг 67 сая хүн оршдог ба 1 их наяд ам.доллароор хэмжигдэх эдийн засагтай. Мөн дэлхийд экспортоороо дөрөвдүгээрт бичигддэг гэв.  Бээжингийн эрх баригчид эдгээр хотуудыг холбох дэд бүтцийн төслүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. 

 

2018 онд Хонконгийг Макао болон эх газрын Жухай хоттой холбосон  55 км үргэлжлэх дэлхийн хамгийн урт гүүрийг ашиглалтад оруулсан билээ. Уг гүүрийг барихад 15 ам.долларыг зарцуулсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин