“Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айлыг халуун ус, дулаанд холбожээ
2019-02-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийдэхээр БХБЯ, НЗДТГ хамтран инженерийн “Дэд бүтцийн төв”-ийн барилгын ажлыг Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд эхлүүлсэн. Өнөөдөр тус төвийн үйл ажиллагаатай  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарын албаныхан танилцлаа. 

 

Эхний ээлжинд төсөлд сонгогдсон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт халуун, хүйтэн ус, дулаан, бохирын асуудлыг цогцоор нь шийдэх “Дэд бүтцийн төв”-ийн барилгын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явж байна. Одоогоор айлуудаа дулаанд холбосон бол ирэх дөрөвдүгээр сарын 15-аас бохир, усаа өгөхөөр төлөвлөөд ажиллаж байгаа аж. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна. Өнөөдөр нийтдээ төсөлд хамрагдсан 285 айлыг халуун ус, дулаан, бохирт холбох ажлуудыг бүрэн хийгээд дуусчээ. Төсөлд хамрагдсан бүх айл, өрх рүү шугам оруулах зардлыг НЗДТГ-аас шийдсэн байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг 2018 онд баталсан. Цаашдаа 2020 он хүртэл нийт 100 байршилд уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устана гэдгийг албаныхан хэлж байна. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439.200 шоо метр хөрсийг нөхөн сэргээх аж. Төсөлд хамрагдсан айл өрхүүдийн нийгмийн, дэд бүтцийн асуудал шийдэгдэж ногоон байгууламж, орчны тохижилт бий болсноор иргэдийн амьдрах орчин сайжирна. Дэд бүтцийн төвийг түшиглэн 6800 орчим ажлын байр шинээр бий болгохыг цаашид зорьж ажиллах аж. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл бол сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Уг төв нь гэр хорооллын 200-300 өрхийн халуун, бохир, дулаан зэрэг  хэрэгцээг хангах аж. Эхний ээлжинд Нийслэл хотын хамгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт “Дэд бүтцийн төв” барьж байгуулаад буй юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин