Лейди Гага найз залуугаасаа салжээ
2019-02-20

Дуучин Лэйди Гага найз залуугаасаа салж, ГАНЦ БИЕ болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр 2017 оны хоёрдугаар сараас өрөөсөө 18 насаар ах Кристиан Карино гэх эртэй үерхэх болсон юм. 

 

Хос өнгөрөгч сард зохион байгуулагдсан "Грэмми"-ийн шагнал гардуулах ёслолд хамтдаа оролцсон билээ. Харин удалгүй хоёр тийш болсон гэдгийг ойрын эх сурвалж өгүүлэв. 

 

Салалтын шалтгаан тодорхойгүй байна. Тэднийг жилийн өмнө сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч хоёр тал батлаагүй билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин