Трамп, Ким Чен Уны үсний засалт Вьетнамд эрэлттэй байна
2019-02-21

 

2019 оны олны анхаарлын хамгийн ихээр татаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын хоёр дахь саммит дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28 өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдах билээ. Ким Чен Ун уулзалтаас хоёр өдрийн өмнө Ханой хотноо ирэх бол Трамп уулзалт болох өдрөө тус улсад ирнэ хэмээн Цагаан ордноос мэдээлэв.

 

 

Вьетнамын эрх баригчид ТРАМП-КИМ нарын уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, уулзалт болох газрыг дээд зэргээр хамгаалж байна.  Мөн уулзалт болох өдөр төв замуудыг хааж, зарим байгууллагыг түр хугацаагаар хаах, замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

 

Тэгвэл Ханой хотноо үсчин ажиллуулдаг нэгэн үсчин и Туан Дон  Трамп болон Ким Чен Унтай ижилхэн үсээ засуулахыг хүссэн үйлчлүүлэгч нартаа ҮНЭГҮЙ үйлчилж буй талаар "HuffPost" сайт мэдээллээ. 

 

 

Үсчин эр "Би одоогоор 10 гаруй үйлчлүүлэгчийнхээ үсийг Трамп, Ким Чен Ун нарын үсний засалтаар зассан. Тэд хоёулаа их өвөрмөц үсний засалттай. Хүмүүс ч манай газрыг ихээхэн сонирхох болсон" гэж ярьжээ. 

 

 

Вьетнамын иргэдийн дунд Ким Чен Уны үсний засалт түгээмэл байдаг гэнэ. Үсчин "Махлаг эрчүүд энэ засалтаар засуулахад түүнтэй тун ижилхэн харагддаг. Трампын үсний засалт удахгүй Вьетнамд дэлгэрэх байх. Уг дээд хэмжээний уулзалт амжилттай болоосой хэмээн залбирах болно. Ханой бол амар тайван хот" гэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин