У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя
2019-02-21

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жил “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгуулж, тус зөвлөгөөнөөс Соёл, урлагийн үндэсний зөвлөл байгуулах шийдвэр гарсан юм. Энэхүү зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийж зорилгоо тодорхойлж, ажлаа ярьж хэлэлцлээ.

 

 

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст хамтран зүтгэх болсон гишүүдэд  хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

 

Ерөнхий сайд,

 

-Манай эрдэмтэн, судлаачид өнөөгийн нийгэмд тэгш байдал, шударга ёс, сахилга, хариуцлага, дэг журам алдагдсантай холбоотой нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун уруудан доройтсон болохыг судлан тогтоосон байна.

 

Мөн улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, умартах, бүр үгүйсгэх хандлага хүртэл цухалзаж, гадны кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд их автаж байгаа нь илт анзаарагдах боллоо. Товчхондоо манай иргэдийн оюун санааны дархлаа сул байна гэж би үздэг.

 

 

Хүүхэд, залуус маань өөр ахуй соёлыг илүү шүтэж, даган дуурайж, түүнд автаж байгаад би Монгол хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд ч санаа их зовж байна. Түүнчлэн манай ард иргэдийн өнөөгийн амьдралын нөхцөл байдал, нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэрэг, мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээ, олон түмний ярьж хэлж буй зүйл нь манай нийгэмд ёс суртахуун, ёс зүй алдагдсан болохыг давхар нотлож байна.

 

“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж мэргэд сургадаг

 

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа нь эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, эх дэлхий газар нутгаа хайрлан хамгаалдаг, эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, энэрэх ариун сэтгэлтэй, энгийн даруу уужуу тайван холч ухаантай, эрч хүчтэй цуцашгүй бүтээлч, эх оронч - эрэлхэг зоригтой МОНГОЛ ИРГЭН мөн гэдэгт би бат итгэдэг.

 

Иймээс бидэнд хийх асар их ажил байна.

 

Ний нуугүй хэлэхэд, бид өнөөдрийг хүртэл олон жил уул уурхай ярилаа, одоо ч  ярьсаар л байна. Мөн их мөнгөтэй болж сайхан амьдрах талаар  ярьсаар л байгаа. Мэдээж эдийн засгаа өөд нь татаж өөдрөг, сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартан цалгардуулах учиргүй. Та бид үндэсний хэл бичиг, соёл, түүхээ судлан мэдсэн, оюун санааны уламжлалт өвөө эрхэмлэн дээдэлсэн, орчин цагийн боловсролтой, зөв хандлага, харьцаатай, чадварлаг, бүтээлч Монгол хүнийг төлөвшүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс. Иймээс олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя 

 

Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ их үйлсийг хэрэгжүүлэхэд Та бүгдийгээ хамтран ажиллахыг чин сэтгэлээс хүсч байгаа юм. Та бүгд дор бүрнээ олон түмнээ соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Гэхдээ энэ үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, цогц хөтөлбөр болгох шаардлага тулгарч байна.

 

Бидэнд нийтийг хамарсан “Соёлын довтолгоон” хийж байсан түүхэн туршлага бий. 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргаж, 1959-1963 онуудад “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн  харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”,  ”Эрүүл энх аж төрөхийн төлөө” гэсэн гурван уриатай хэрэгжүүлж, ард иргэддээ олон зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гаргаж чадсан.

 

 

Дараагийн нэг анхаарах зүйл бол Монгол түмний түүх, хэл бичиг, их соёл, урлагийн өв уламжлалыг хадгалж, хамгаалж, сэргээх ажил юм. Бид алдаж, онож явсан бахархах түүхтэй, соёл, урлагийн агуу их өв, сантай баян улс. Дэлхий дахинд тархсан Монголын биет болон биет бус соёлын өвийг  судлан тогтоож монголчуудынхаа хүртээл болгох, ЮНЕСКО-д бүртгүүлж батал­гаа­жуулах хэрэгтэй байна. Монгол хүн- Монгол оюун ухаан-Монголын түүх - Монгол соёл – Монгол урлаг – Монгол уламжлал бол улс эх орны бахархал, үнэт зүйл  байх ёстой. Соён гэгээрүүлэгч Та бүгд энэ амаргүй үүргийг нэр төртэй биелүүлж, ард иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд сэтгэл гаргаж, зүтгэн ажиллаж, үр дүнд хүрч чадна гэдэгт би бат итгэж байна гэлээ.

 

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар гарсан санал, санаачилгад тулгуурлан төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж ажиллахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Ерөнхий боловсролоо л дэмж
2019-02-24
Нөгөө л лоозон. Улиг болсон лоозонгоор л амьсгалахий манууд. Зүгээр тайван байлга бүү номло,өөрсдөө л сайхан үлгэрлэчих. Болоодл явчихноо.
2019-02-21
Darhanaas:
Tolgoi ni ajildgui baahan hudlaa garuud soyon gegeeruullee yu zaluu uyee zuv belddegui shdee naaduul chine.Mungunii hoinoos guine urlagiin utga yos zui zui togtol manai ulsad buren suugaagui l baigaa shuu Delhiigees setgelgee dutahgui ch setgel ni dutna
2019-02-21
Зочин:
Соёлын довтолгоон гэдэг кино үзчиж кк.Ерөнхий сайд хүн арай өөр зүйл яримаар юмаа. Бусад орноос хол тасарлаа сайдаа. Наад соёлын довтолгоогоо яамны эсвэл тбб уудад даатга. Ядаж л орой бүр ТВ5 р соелжье гэж үзээд байна. ЦЕГ с нүүрномоо соёлтой байлгая гээд байна. Гэтэл томчууд нь өөрийн эрх ашигт нийцүүлэн хөлсний бичээч нараараа бусдыг доромжлон гутаалгаж бөөн хараал ерөөл болгож байгаа нь соёл уу? Глобалчлагдсан ертөнцөд хэн нэгнийг нөгөө улсынхаа яс үндэсээр доромжлуулж байгаа нь 21 зууны соёл уу? Өөрөө эхлээд соёлж сайдаа
2019-02-21
cii:
Shuud salax tiim amar gej bodoo yu...dugarch exelj bgaa xuniig buu moxoo
2019-02-21
ciii:
Duuraaraa durgiad ...Mongoloo elgeer n xevtuulex sanaatai yu...Zov dugarch exelsen xun taalagdaxgui bol duugai l bai
2019-02-21
Seegii:
Soeltoi bx tuxai yariltgui bolood bnoo..xotoor neg xodooniix... xotiin soeliin talaar barag xicheel zaax n xolgui l bolj dee
2019-02-21
зочин:
ЭРГЭН ТОЙРОНДОО БАЙГАА ХУЛГАЙЧДААСАА САЛААЧ
2019-02-21
Zochinn:
JDV -ree yahiin Hvrelsvh ee. Hiirhel demiirelee zogsooh tsag boloogvi yu Hvrelsvhee. Hov shiv hervvl gvtgeleg doromlol herees heterlee Hvrelsvhee. Changa hashgursan changa doromjilson, buruu zuvgvi yu ch gej hvnii diromjildog uvchlul mingoliig ezleed duuslaa Hvrelsvhee,
2019-02-21
ciii:
Duuraaraa durgiad ...Mongoloo elgeer n xevtuulex sanaatai yu...Zov dugarch exelsen xun taalagdaxgui bol duugai l bai
Batjawt !!!:
Za Mongol Ulsad uneheer Soyliin Dowtolgoo heregtei boljee! Haa saigui haraal helsen, shulsee haysan, Sheesen ,tamhi tatsan humuus eniig yadaad zegzlehees ehlene dee !!!Amjilt husey Batjawaa !!!
2019-02-21
сейф Н .ХУРЭЛБААТАР ХУУКИЙН ЗОВЛОХ ГЭХЭЭР ШУДАРГА ЮМ АЛГА. ХУУК УНЭХЭЭР ШУДАРГА Л ЮМ БОЛ ХУЛГАЙЧДААСАА салчих
2019-02-21
cii:
Shuud salax tiim amar gej bodoo yu...dugarch exelj bgaa xuniig buu moxoo
зочин:
ЭРГЭН ТОЙРОНДОО БАЙГАА ХУЛГАЙЧДААСАА САЛААЧ