ЭНЭТХЭГ: Агаарын нисэх хүчний хоёр онгоц мөргөлджээ
2019-02-21

Энэтхэгийн Агаарын нисэх хүчний хоёр нисэх онгоц тусгай сургуулилтын үеэр агаарт мөргөлдсөн талаар “www.indiatimes.com” сайт мэдээллээ.

 

 

Ослын улмаас нэг нисгэгч амиа алдаж, хоёр гэмтсэн талаар албаныхан уламжлав.

 

Эмнэлэгт хүргэгдээд буй хохирогчдын биеийн байдал ХҮНД байгаа гэнэ.

 

Бенгалура мужид зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан “Aero India” агаарын  шоунд үзүүлэх үзүүлбэрээ үзүүлж байхдаа нисгэгчид мөргөлджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин