Бангладешийн нэгэн барилгад гал гарч, 60 хүн амиа алджээ
2019-02-21

Бангладешийн нийслэл Дакка хотын нэгэн орон сууцны барилгад гал гарч, 60 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тус барилгад шатамхай химийн бодис хадгалж байсан нь ийнхүү олон иргэн хохироход хүргэсэн гэнэ.  Гал ойролцоох барилгууд хурдтай тархсан ба гамшгийн бүсэд олон тооны гал сөнөөгч ажиллаж байна.

 

Гал унтраах төвийн дарга Али Ахмед “ВВС” агентлагт “Амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай” гэж ярьжээ.

 

2013 онд нийтийн байранд гал гарч, 1,100 хүн харамсалтайгаар амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин