III, IV сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
2019-02-21

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байна.

 

 

Мөн  2019 оны 2 сарын 20-ны өдрийн  байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай байна. Харин бусад нутгаар цас багатай, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цасгүй. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.   

Shuud.mn
Сонин хачин