Энэ онд 120 сумыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбоно
2019-02-21

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УБЕГ Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг 2018 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

 

Төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбожээ. Ийнхүү сүлжээнд холбогдсоноор тухайн сум, хорооны иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг өөрийн оршин сууж байгаа сум хорооноос шууд авах боломж, нөхцөл бүрдсэн байна.

 

Өмнө нь тухайн сум, хороодын иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа хоол зардал, байр саванд 1000-250 мянга орчим төгрөг зарцуулдаг байжээ. Онлайн нэгдсэн сүлжээнд холбогдсоноор дээрх зардлыг хэмнэн улсын бүртгэлийн зарим үйлчилгээг сум хорооноос шууд авах боломж бүрдсэн аж.

 

2019 онд төслийн хүрээнд нэмэлтээр 120 сумыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин