Цахим орчинд монгол бичгээр харилцах боломжтой боллоо
2019-02-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Цахим орчинд монгол бичгээр бичихэд кодчиллын стандартууд, фонтын ялгаатай байдлаас шалтгаалан үсэг буруу хувирах зэрэг маш олон асуудлын улмаас монгол бичгээр бичих боломж хомс байдаг. 

 

Тэгвэл Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан "Болорсофт" ХХК-ийн зүгээс "Монгол бичгээр Мак компьютер дээр бичих шинэ боломж болон Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонт"-ыг танилцууллаа. 

 

Тус компанийн залуучууд сүүлийн таван жилийн хугацаанд компьютер дээр, тэр дундаа Windows үйлдлийн системийн орчинд "Юникод" стандартын дагуу монгол бичгийн гар болон таван төрлийн фонтыг гаргаж, хэрэглэхэд бэлэн болгожээ.

 

Өнөөдрөөс эхлэн монгол бичгийн юникодын сайжруулсан модель болох “Тунгаамал загвар”-т суурилсан монгол бичгийн гарын Мак (MacOS) үйлдлийн системд ажиллах хувилбарыг төлбөргүйгээр түгээж байгаа аж.  Тус гарыг Лайбре оффис (Libre office)-т туршин боловсруулсан байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Татаж авах: http:// https://www.mngl.net/download/

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин