ВАТИКАН: Үүргээ умартаж, хүчирхийлэл үйлдсэн санваартнуудыг өршөөхгүй
2019-02-22

Ромын Хамба лам Францисын санаачлагаар өнөөдөр Ватиканд католик шашны сүмийн удирдлагууд чуулж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг уулзалтын үеэр тэд бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон санваартнуудын асуудлыг хэлэлцэж, буруутанг шийтгэхээр төлөвлөж байна. Уулзалтад Африкаас 36, Умард ба Өмнөд Америкаас 24, Азиас 18, Европоос 32, Номхон далайн арлуудын дөрвөн хамба лам хүрэлцэн иржээ. Мөн Ватиканы тэргүүтэй 200 гаруй өндөр албан тушаалтнууд оролцож буй юм. Мөн хохирогчдын төлөөлөл Ватиканд ирж, үнэнийг өгүүлэхээр болжээ. 

"Гэмтнүүдийн гисгээх" уриатай уг чуулга уулзалт энэ ням гаригт өндөрлөнө. 

 

Шашин нэрийн дор бурхны өмнө үнэнчээ амласан олон санваартан итгэгч нараа залилах, бэлгийн дарамт үзүүлэх зэрэг хууль бус олон үйлдэл  гарч байсныг өнгөрсөн онд дэлхийн хэвлэлүүд баримт, гэрчүүдийн мэдүүлэгтэй хамт дэлгэсэн нь католик шашинд итгэгчдийн хувьд томоохон цохилт болсон юм.

 

Бэлгийн дарамтад өртөж байсан хохирогчдын ихэнх нь хүүхэд байхдаа хохирогч болсон нь Францисын сэтгэлийг түгшээж, гэмт нүгэл үйлдсэн номлогч, санваартнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

 

Өнөөг хүртэл АНУ-ын цагдаагийнхан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн "бурхны зарц хэмээн өөрсдийгөө нэрлэсэн ад чөтгөрүүд"-ийн талаарх хэргийг мөрдөн шалгаж, хохирогчдоос мэдүүлэг авч, шалгалт хийсээр байна.  Хохирогчдын талаас илүү хувь нь хөвгүүд байжээ. 

 

Францын сэтгүүлч Фредерик Мартелын бичсэн "Ватиканы дотоод ертөнцийн бузар булай" гэх ном хэвлэлтэд гарсан ба уг ном Ватиканд нүүрлэсэн булхайг илчилжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин