Ч.Ганхуяг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших талаар мэдээлэл хийнэ
2019-02-22

 

 

“Рояал хаус”-т

 

09.00 цагт Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно. Утас: 99070054

 

МУИС-ийн Номын санд

 

09.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно.

 

ХХААХҮЯ-нд

 

09.00 цагт  "Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" хурал болно.

 

Монголын хүүхдийн ордонд

 

10.00 цагт  Нийслэлийн Архивын газраас үзүүлэх сургалт зохион байгуулна. Утас: 88085588

 

Мал эмнэлгийн хүрээлэнд

 

10.00 цагт ЖАЙКА-гийн санхүүжилтээр 2014-2019 онд  хэрэгжсэн  малын халдварт өвчнөөс сэргийлэх төслийн хаалтын ёслол болно.

 

 Төрийн ордонд

 

10.00 цагтУИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

Монголын Үндэсний Музейд

 

11.00 цагт “2000” уран сайхны киноны уран бүтээлч нар мэдээлэл хийнэ. Утас: 89111046

 

 “Ард санхүүгийн нэгдэл”-ийн байранд

 

11.30 цагттус нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших талаар мэдээлэл хийнэ. Утас: 99057584

 

“Оюу Толгой” компанийн төв байранд

 

12.00 цагт Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс тус компанийн ажилчдын эрх ашгийн хамгаалах талаар мэдээлэл хийнэ. Утас: 99191388, 88117157

 

“Үндэсний мэдээллийн төв”-д

 

13.00 цагт Соёлын гавьяат зүтгэлтэн, Х.Цэвлээгийн "Сониндумаа" номын нээлт болно.

 
Shuud.mn
Сонин хачин