Д.Жавхлан, М.Амарболд нарын ялыг хэвээр үлдээв
2019-02-22

Д.Жавхлан, М.Амарболд нарын ялыг хэвээр үлдээв

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгасан.

 

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ.

 

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал /2019.02.14/ Нийслэлийн шүүхэд болсон ч хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулж энэ сарын 21-ны өдөр буюу өчигдөр зохион байгуулсан. 

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн байна. 

 

Бүх насаар нь хорих ял өгсөн ч миний хайртай хөөрхөн охин хэзээ ч эргэж ирэхгүй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хохирогчийн аав Т.Лхагвасүрэн "1 жил 6 сар нэг баг болж ажилласан өмгөөлөгч Батбаяр,Булгамаа нартаа баярлалаа. прокурор улсын яллагч Багшбаяртаа баярлалаа. Бидний зовлонг үргэлж хуваалцаж байсан мянга мянган аав ээжүүддээ баярлалаа. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд шударгаар шийдэгдэж чадсан нь эцэг эх бидний амьдралын гэрэл гэгээ баяр баясал болдог хөөрхөн бондгор зүрхнүүдийн маань эрхийг дээдэлсэн эрхэм нандин дэвшил байлаа. Бүх насаар нь хорих ял өгсөн ч миний хайртай хөөрхөн охин хэзээ ч эргэж ирэхгүй гэж бодохоор л дотор харанхуйлах юм. Яалтай ч билээ. Дахин ийм аймшигт жигшүүрт хэрэг дахин бүү сонсогдог" хэмээжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
одоо шоронд очингуут нь эмнээд цагаан махыг нь гаргахаар хулгарууд хүлээж байгаа, нөхөртөө оч доо адгууснууд минь
2019-02-23
Jagaa:
Татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байгаа юм шүү дээ. Яагаад цаазлаж болдоггүй юм бэ? .
2019-02-22
Зочин:
Aliva heregt udirdagz udirduulagch gez bdag iimd shiitgel oor bdag shiidver buruu gez uzez bn nogoo talyg bas dugneh heregtei ter eceg ekhiin buruug bas toocoh heregtei mongolyn shuuh shudarga bus bogood chadvargui gez uzez bn
2019-02-22
иргэн:
дахин ийм хэрэг бүү гараасай, алуурчдыг зохих ялыг нь өгөх л хэрэгтэй
2019-02-22