Өөрийн хүчээр ОХУ-ын ТЭРБУМТАН болсон БАГШ ЭМЭГТЭЙ
2019-02-22

ОХУ-ын хамгийн томд тооцогдох "Wildberries" гэх худалдааны сайтын эзэн Солонгос гаралтай Татьяна Бакальчук /Tatyana Bakalchuk/ дэлхийн тэрбумтан эрхмүүдийн жагсаалтад албан ёсоор багтсан талаар "www.politicalhotwire.com" сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 44 настай дөрвөн хүүхдийн эх, багш мэргэжилтэй Татьяна 2004 онд тус компаниа байгуулсан байна. "Wildberries" худалдааны сайт 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон учир тэрбээр албан ёсоор баячуудын тоонд багтжээ. 

 

Түүний талаарх мэдээлэл тун хомс бөгөөд цөөхөн хэдэн зураг нь ил болсон аж. 

 

Америкийн "Форбес" сэтгүүл Татьянагийн компанийг ОХУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй таван компанийн нэгээр нэрлэжээ. Гэхдээ тус сэтгүүлийнхэн "Wildberries"-ийг албан ёсны статустай компани биш. Тиймээс ашгийн хэмжээ, санхүүгийн үзүүлэлт зэрэг дээр үндэслэн дээрх үнэлгээг гаргажээ. 

 

Тэрбээр ийнхүү уг нэр хүндтэй сэтгүүлд багтаж буй Оросын хоёр дахь эмэгтэй болж байна. 

 

 

"Форбес" сэтгүүлд заларсан анхны Орос эмэгтэй бол нийслэл Москва хотын экс дарга, тэрбумтан Юрий Лужковын эхнэр Елена Батурина аж. 

 

Англи хэлний багш мэргэжилтэй Татьяна Бакальчук Германаас оруулж ирсэн хувцсаа анхлан онлайнаар борлуулж, уг бизнесийнхээ суурийг тавьжээ. 

 

Анх тэрбээр гэртээ онлайнаар захиалга аваад улмаар гэртээ баглаж, өөрөө хүргэлтээ хийдэг байсан гэнэ. Харин 25 жилийн дотор Татьяна өдгөө 1500 гаруй ажилтантай томоохон компанийг тэргүүлж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин