Мадуро, АНУ-аас илгээсэн 300 тонн барааг зэвсэг хэмээн үзэж, хилээ хаалаа
2019-02-22

Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн, өөрийгөө тус улсын Ерөнхийлөгчийн гүйцэтгэгч хэмээн тунхаглаад буй Хуан Гуайдогийн хүсэлтээр АНУ-ын Засгийн газар тус улс руу хүмүүнлэгийн тусламж илгээсэн билээ.

 

 

Олон тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн АНУ-ын агаарын нисэх хүчний онгоц өдгөө Венесуэлтэй хил залгаа хил дээр зогсолт хийсэн байдалтай байна. 

 

Хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн хэмээн нэрлэсэн эдгээр хайрцгуудад Гуайдогийн дэглэмийг хамгаалах зэвсэг техник бий хэмээн Ерөнхийлөгч Николас Мадуро үзэж, өчигдөр албан ёсоор Бразилтай хиллэх хойд хилээ хаах шийдвэр гаргажээ.

 

Ерөнхийлөгч төв телевизээр "Энэ тусламж бол АНУ-ын нарийн зохион байгуулсан шоуны нэгээхэн хэсэгт" гэж мэдэгдлээ. 

 

Хил хааж, бараагаа хүлээн авч чадахгүй байгаа Гуайдо өчигдөр нийслэл Каракас хотоос Колумбын хил рүү очихоор гарсан гэнэ. Тэрбээр ямар ч хамаагүй аргаар дээрх хүмүүнлэгийн тусламжийг хил давуулж, ард түмэндээ тэнцүү олгохоо  мэдэгдэж, дэмжигчдээсээ тусламж хүсчээ.

 

Марара хотноо сөрөг хүчний дэмжигчид хил хаасан явдал дургүйцэн, жагсаал зохион байгуулсан байна. Харин цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий цацаж, жагсаалыг хүч түрэмгийлэн тараажээ. 

 

"Мадурогийн зэвсэг техник хэмээн хардаж буй дээрх АНУ-аас илгээсэн тусламж дотор хоол хүнс, эм тариа бий" гэж АНУ-ын Засгийн газраас мэдээлэв.  АНУ дээрх 300 тонн бараагаа энэ долоо хоногтоо багтаан Венесуэлд нэвтрүүлэх болно гэж Мадурод сануулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин