Н.Баяртсайхан: Монголбанк эдийн засгийг сэргээхэд бодит хувь нэмэр оруулж байна
2019-02-22

 

 

“Тинк банк 2019” мөнгө, санхүүгийн орчин хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр:

 

-Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд эдийн засаг тогтворжиж, өсөлт 6.2 хувьд хүрлээ. Монгол Улс нийтдээ 6.5 их наядын Засгийн газрын өрийг төлж, дарамт буурлаа. Инфляци 7.3 хувьтай байна. Улсын төсөв сүүлийн найман жилд анх удаа ашигтай гарлаа. Монголбанк 22 тонн алт худалдаж авсан нь сүүлийн жилд байгаагүй өндөр амжилт. Иргэдийн хадгаламж тогтвортой өсч байна. Сүүлийн гурван жилд ажилгүйдлийн түвшин тасралтгүй буурсаар 6.6 хувьд хүрсэн. 

 

УИХ-ын намрын чуулганаар 2019 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг баримталсан. Энэ онд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ.  Сүүлийн хоёр жилд банкны салбарт эрхзүйн орчны  шинэчлэл амжилттай хэрэгжлээ. Энэ онд банкийг бэхжүүлэх, дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ.

 

Улстөржилтөөс шалтгаалаас сөрөг нөлөөллийг зохицуулах, төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх талаар судалгаа, баримт нотолгоонд суурилсан мэтгэлцээн явуулна. Үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэж байна хэмээлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-2019 онд Монголбанк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Энэ бол Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой юм. Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг бий болгоход бодит хувь нэмэр оруулж байгаа. Банк,санхүүгийн системд хууль, эрхзүйн шинэчлэлийг амжилттай хийлээ. Мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Мөнгө зээлийн зохистой өсөлтийг хангаж, эдийн засгийн сэргэлт эрчимжиж байна. Зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд гарлаа. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь бусад хувийн секторийн байгууллагаас гадаад хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. 2019 он бол Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно хэмээв. 

 

Дараагаар эдийн засгийн төлөв, мөнгөний бодлогын асуудлаар Монгол банкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа илтгэл тавилаа.

 

Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20 гаруй жилийн турш зээл, тусламж их авсан. Тиймээс хүүгийн дарамт өндөр байдаг байна. Жишээлэхэд Өнгөрсөн зээлийн хүүд 977 сая ам.доллар, бондын хүүнд 300 сая ам.долларыг төлжээ.  Гэхдээ хөрөнгө оруулалт сайн байгааг Монголбанкны удирдлагууд хэлж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол банк эдийн засгаа тегрегийн ханшаа унагааж, ард тумнийхээ халаасыг сэгсэрч сэргээж байгаа гэж ойлгож байна.
2019-02-22