Орос хакерууд Европын холбоог ОНИЛСОН гэж “Microsoft" анхааруулав
2019-02-22

 

Америкийн “Microsoft" компани Европын Холбооны судалгааны байгууллагын удирдлагуудад сэрэмжлүүлэг хүргүүлсэн талаар “www.japantimes.co.jp” сайт мэдээллээ.

 

Ийнхүү сэрэмжлүүлэг хүргүүлсэн нь ОХУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажилладаг тусгай хакерын бүлгэм тус байгууллагыг ОНИЛСОН гэнэ. Хакеруудын хууль бус ажиллагааг “Microsoft”-ийн ажилчид  илрүүлсэн байна.

 

Хакерууд ирэх тавдугаар сард зохион байгуулагдах Европын Холбооны сонгуульд хөндлөнгөөс оролцох, улмаар үр дүнд нөлөөлөхөөр зэхэж буй талаар “Microsoft” компани анхааруулжээ. 

 

Уг сэрэмжлүүлгийн дараа Европын Холбооны судалгааны байгууллага “Манай байгууллагын дотоод сүлжээ хэвийн ажиллаж байна. Одоогоор системүүд эвдрээгүй байна” гэж  мэдэгджээ.

 

"2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх “Strontium” хакерын бүлгэм Германы Гадаад хэргийн консул, “Aspen” судалгааны байгууллага, “German Marshall Fund”-ийн компьютерын сүлжээнд халдахаар төлөвлөж байгаа нь баталгаатай” гэж “Microsoft” компани уламжлав.

 

Хакерууд ихэнх тохиолдолд хортой вэб холбоосыг үүсгэж, хууль ёсны харагдахуйц е-мэйл хаягуудыг бий болгож, улмаар хортой програмыг цахим ертөнцөд түгээдэг байна. 

 

Тэд Европын Холбооны судалгааны байгууллагыг онилохоос гадна Бельги, Франц, Герман, Польш, Румын, Серби зэрэг орны иргэдийн хадгаламжийн дансыг хакердахаар зэхэж буй гэнэ.

 

Германы “BSI” кибер гэмт хэргийн агентлаг “Strontium” хакерын бүлгэмийн үйл ажиллагааг ажиглаж байна. Гэхдээ ойрын хугацаанд хөдөлгөөн илрээгүй” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
хамсаатан юм биш үү:
үгүйээ мөн гайхалтайяа ...хэн , хаанаас , ямар бай зэргийг нь яасан сайн мэдэж байх юм ...?!?!?!
2019-02-22