Ким Чен Ун галт тэргээр 3000 гаруй км замыг туулж, Вьетнамд очно
2019-02-22

2019 оны чухал уулзалтын нэг болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын уулзалт энэ сарын 27-28 өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдах юм.

 

 

ТРАМП-КИМ нарын хоёр дахь саммит уулзалтад Вьетнамын эрх баригчид ихээхэн ач холбогдол өгч байна 

 

Ким Чен Ун өнгөрсөн 2011 онд удирдагч болсноосоо хойш анх удаагаа Вьетнам улсад айчлах гэж буй. Тэрбээр Трамптай уулзахаасаа хоёр өдрийн өмнө Вьетнам улсад очно. 

 

Тэгвэл Ким Чен Ун тэргүүтэй Хойд Солонгосын өндөр албан тушаалтнууд галт тэргээр зорьсон газраа очиж магадгүй байгаа талаар "CNN" агентлаг мэдээлэв.

 

Тэрбээр галт тэргээр Ханой орохын тулд 3,000 гаруй км замыг туулах ба хоёр өдрийг зарцуулах гэнэ.  Гэхдээ удирдагчийн аюулгүй байдлын улмаас Пхеньянаас хэрхэн Ханой орох асуудлыг албаныхан чандлан нууцалж байна. 

 

Ким Чен Ун гурван ч удаа галт тэргээрээ хэнд ч мэдэгдэхгүй БНХАУ-д төрийн айлчлал хийсэн юм. Харин Трамп уулзалт болох өдөр Вашингтоноос Ханой хотноо ирэх юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин