ЯПОН: Дэлхийн үүсэл, гарлыг судлах чухал дээжийг Рюүгү гаригаас авчээ
2019-02-22

Японы сансар судлалын хүрээлэн 2014 онд дэлхийн үүслийг судлах зорилготой "Хаяабуса 2" гэх сансрын хөлгийг илгээсэн билээ.

 

 

Тус хөлөг 3,000 сая км замыг туулж, 2018 онд Рюүгү гаригт амжилттай хүрсэн юм. "Хаяабуса 2" тус гаригт газардаж, мэдээлэл цуглуулахаас гадна их биедээ суурилуулсан пуужинг 20 км-ийн цаанаас хөөргөж, гаригийн гадаргууг дэлбэлж, гадаргуу дороос дээж ухаж авах үүрэгтэй юм.

 

Тэгвэл уг ажиллагаа амжилттай болсон талаар Японы албаныхан мэдээлсэн талаар "www.theguardian.com "сайт мэдээллээ. 

 

"Хаяабуса 2"  2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 23.00 цагт Рюүгү гаригийн гадаргуугаас амжилттай дээж авлаа" гэж Японы сансар судлалын хүрээлэнгээс уламжлав.

 

Жижиг гарагууд нь гадаргуу дороо нарны аймгийн үүслийн талаар олон тэрбум жилийн мэдээллийг хадгалдаг гэнэ. Тиймээс Японы эрдэмтэд дэлхийн үүслийг тогтоохын тулд Рюүгү гаригийн эрдэс, ус, органик бодисыг судлахаар болжээ. 

 

Даалгавраа амжилттай гүйцэтгэсэн "хөлөг энэ оны арванхоёрдугаар сард Рюүгү гаригаас хөөрч, 2020 эхээр сүүлээр дэлхийд ирнэ" хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна. 

 

 

 

Рюүгү гариг холоос бусад гаригийн адил бөөрөнхий хэлбэртэй байсан ч хөлөг ойртох тус гаригийн хэлбэр алмаз хэлбэртэй болох тогтоогджээ. Улмаар тус гаригийг алмаз гариг хэмээн нэрийдэх болсон гэнэ. 

 

Рюүгү гаригт хүрэх боломжгүй хэмээн албаныхан мэдээлж байсан Япон эрдэмтэд ийнхүү олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд зорилгоо биелүүллээ. Хөлөг амжилттай тус гаригт газардахад нэгэн эрдэмтэн “Рюүгү гаригт хүрч чадсан нь Японоос сум шидээд Бразилд байгаа байг оносонтой адил” гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин