Устсан гэх дэлхийн хамгийн том зөгийг олжээ
2019-02-22

40 гаруй жил устсан хэмээн үзэж, Улаан номонд багтаасан "Megachile pluto" гэх аварга том зөгий өнөөг хүртэл оршин тогтнож буйг талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ.

 

 

Тус зөгийний зургийг зурагчин, судлаач Клэй Болт авч, нийгмийн сүлжээндээ байршуулсан нь олны анхаарлыг татсаар байна. 

 

Саванд хийсэн уг зөгийг "дэлхийн хамгийн том зөгий" хэмээн Болт онцлоод "зөгий насанд хүрэхдээ хүний эрхий хурууны хэмжээтэй болдог. Мөн эвэрт цох хорхойтой ижилхэн тэмтрүүлтэй" гэж ярьжээ. 

 

Анх 1858 онд уг зөгийний талаар шавж судлаач Альфред Уоллес аварга зөгийний талаар анхлан мэдээлж, баримт, материал цуглуулж байсан түүхтэй. Удалгүй зөгийн тоо толгой цөөрсөн ба 1981 онд Индонезийн Бачан арал байхыг тогтоожээ. Тухайн үед судлаачид зөгийний зургаан өндөг олж байжээ. 

 

 

Зөгий далавчаа дэвэхэд ойролцоогоор зургаан см болдог гэнэ. Мөн эм зөгий тэмтрүүлээрийнхээ тусламжтай үүрээ засах зүйлээ цуглуулдаг ба модонд амьдардаг аж. 

 

Харин дараа жил нь зөгийг бүрэн устсан хэмээн үзэж, зөвхөн хатаасан биеийг нь түүхийн музейд байршуулж байв. 

 

Шавьжны ертөнцөд хувьсгал хийгээд буй Болт "Манай багийнхан үнэхээр сайн ажиллалаа. Бид олон жил нэн ховордсон шавьжнуудыг судалж байсан. Энэхүү аварга зөгийг өнөөг хүртэл оршин тогтнож байгааг хараад нүдэндээ ч итгээгүй. Би гэдэг хүн энэ сайхан шавьжийг устсан гэдэгт бүрэн итгэчихсэн байсан" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zico Бат:
Manai Hashanah I'm Tom zogiizondoo l bnshdeee
2021-08-07
Шавж:
Шавж гэж бичихээ болио. Энэ дүрэмлэсэн асуудал санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж боддог.
2021-08-04