ВЕНЕСУЭЛ. Мөргөлдөөний үеэр 23 цагдаа сөрөг хүчний талд УРВАЖЭЭ
2019-02-24

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрөгч долоо хоногт Бразилтай залгаа хийлээ хаах шийдвэр гаргасан юм. Тэрбээр ийнхүү хилээ хаасан нь "АНУ-аас ирэх заналхийлэл багасах болно" гэж мэдэгдэв. 

 

 

Учир нь АНУ-ын Засгийн газар 300 тонн хүмүүнлэгийн барааг Венесуэл рүү илгээсэн ба уг тусламжийг Мадуро "Сөрөг хүчнийг дэмжих зэвсэг техник бий" гэжээ. Сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн АНУ албан ёсоор хүлээн зөвшөөрөөд буй юм. 

 

Тэгвэл дээрх тусламжийг хил нэвтрүүлэхийн тулд олон зуун сөрөг хүчний дэмжигчид Засгийн газрын цэргүүдтэй нүцгэн гараараа тулалдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Армийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна. Энэхүү мөргөлдөөнтэй зэрэгцэн Венесуэль-Колумбийн хил дээр ирсэн тусламжийн ачаатай гурван автомашин шатжээ. Ачааны машиныг хэн шатаасан нь НУУЦ байна.

 

Мөргөлдөөний үеэр армийн 23 цагдаа сөрөг хүчний талд УРВАСАН гэх мэдээллийг албаныхан өгчээ. Урвагчдыг баривчилж,  ял асуухаа Батлан хамгаалах яам мэдэгдэв.

 

Мөргөлдөөн үргэлжилсээр байгааг албаныхан уламжилжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин