Энэтхэгт хортой архи уусан 99 хүн амиа алджээ
2019-02-24

Энэтхэгийн хойд хэсгийн Ассам мужид хортой архины улмаас 99 хүн амиа алдаж, 100 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн талаар "ВВС" агентлаг мэдээллээ.

 

 

Хохирогчдын дунд газар тариаланд ажиллаж байсан хэд хэдэн эмэгтэй тариалчин бий гэж албаныхан уламжлав. Мөрдөгчид уг хэргийг шалгаж эхэлсэн байна. 

 

Уттар Прадеш, Уттархархан мужид мөн хортой архины улмаас олон хүн хордсон гэнэ. 

 

Цагдаагийнхан хортой архи үйлдвэрлэж байсан байшинг олсон ба гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжиж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Кроновирус хэзээ хэзээгуй орж ирэх гээд байгаа ийм эгзэгтэй цагт зарим сахилгагуй дураараа тэнэг иргэдэд Монголын тер темер нуурээ айх, эргэлзэх юмгуй узуулэх хэрэгтэй. Тумэн олон та бухнийг ойлгож цагаатгана.
2020-03-05