“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл “British School of Ulaanbaatar”-д "халдсан уу"
2019-02-24

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “British School of Ulaanbaatar” сургуулийн байранд  өчигдөр буюу энэ сарын 23-ны шөнө 23.00 цаг орчимд хэсэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж, сургуулийн багш, ажилчдад халдсан байна. Энэ талаар тус сургуулийн удирдлага бичлэг хийж, вэб хуудас, цахим хаягтаа тавьж, олон нийтэд цацагдлаа.

 

“British School of Ulaanbaatar”  сургуулийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Ц.Ариунаа сошиалаар лайв хийжээ. Тэрбээр “Хүндэт эцэг, эхчүүд ээ, сурагчид аа, гадаад сургуулийн багш нар чинь айгаад чемоданаа бариад онгоцны буудал явж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн чинь ангид танихгүй хүмүүс архи ууж, тамхи татаж байна. Уучлаарай, би юу ч хийж чадахгүй байна, уучлаарай”.

 

 “Би сургуулийнхаа урд барьцаалагдаж, хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд зогсож байна. Монголынхоо боловсролын салбарт монголын ирээдүй, хүүхэдч, багачуудын төлөө энэ сургуулийг би үүсгэн байгуулсан. Яагаад өнөөдөр баян чинээлэг хүмүүс бидний хийсэн баялгийг,  үр хүүхдийнхээ төлөө хийсэн бүтээн байгуулалтыг булаан дээрэмдэж байгаа юм. Энэ бол төрөөс дээрэмдэж авсан “НИК” компани биш. Энэ бол “Эрдэнэт”-д бензин шахаж байгуулсан “Петровис” компани биш.  

 

“Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл манай сургуульд хувь оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2.5 сая ам.доллар 30 хувь нь хүрэхгүй байсан. Тиймээс бид 7.5 сая ам.долларыг “Хас” банкнаас зээлж, энэ сургуулийг байгуулсан. Энэ сургуулийн 51 хувийг Ж.Оюунгэрэлд өгөхдөө би тэр хүнд итгэсэн. Ж.Оюунгэрэл намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж би бодоогүй. Өчигдөр 15.00 цагийн орчимд хорь, гучин хүн манай сургуульд орж ирээд багш ажилчдыг хөөсөн. Ямар ч шүүхийн шийдвэр гаргаагүй байхад хүч түрэмгийллээ. Иймээс төрийн гурван өндөрлөгт хандан тусламж хүсч байна” гэжээ.

 

Тус сургуульд өнгөрсөн баасан гаригт оройн хичээл тарах үед хэсэг залуус  ирж, сургуулийн ажилчдыг хүчээр хөөн гаргаж, сургуулийг цоожилсоноор асуудал үргэлжилжээ. Дээрх залуусыг “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл явуулсан гэж тус сургуулийн удирдлагууд үзэж байна.   Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Н.Эн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
nетровис. бензиний. Үнээ. байнга. өсгөөг. Холдох. тусам. үнэ. нь. хаданд. гарна. Үйлчилгээний. хөлс. авч. болно. Гэхдээ. арай. бишээ. Ард. нийтээрээ. шуналын. тулам. нэр. Хайрвасан. нь. шившиг?????????
2019-02-25
denduu yumoo:
ene avgai ooroo eren survaljlagdaj baigaa hun baina lee sh dee. baahan humuuseer yum hulgailuulj baigaad barigdanguutaa FB-eer show hiisen baina lee.
2019-02-25
ene baliar avgaigaas petrovisiig huraaj avaachee luivarchin gichii
2019-02-25
Ariunaa Batjargal tonil. Shunaliin tulamnuud
2019-02-24
Petrovis Oyungereld:
Ta anhan shataar l yalsan bn shee, oshio 3 shat bga um bn shdee shuuhiin, tgd ene gajig umaa zunii amraltaar ni.hiij bldgui muu,
2019-02-24
Golomt Bank:
шүүхийн шийдвэр гарсан байхад хүчээр өгөхгүй байсан гэсэн шдээ
2019-02-24
иргэд олон түмэн:
Монгол эх орноо,монгол улсаа,монголчуудаа шулсан өнөөх шулмас мөн үү?
2019-02-24
51% huvi ezemshdeg hun davuu erhee edelnee huuliin daguu. Tgd ch muusain luivarchidiin huuhduud Ene surguulid yavdag. Gadaad bagsh nar n nutag butsaad ehneesee damjuurj eheljiin.
2019-02-24
bayan chineeleg humuus gehiin:
bayan chineeleg humuus l naad surguulid chin huuhdee surgadag gee bizdee.51%chin bas l bayan chineeleg huniih l yumbna shdee
2019-02-24
шүүхээр яваад шийдүүлчихгүй дээ юун ч бүдүүлэг юм вэ дээ
2019-02-24
Golomt Bank:
шүүхийн шийдвэр гарсан байхад хүчээр өгөхгүй байсан гэсэн шдээ
zochin:
51% huvitai yum bn shdee.Davuu
2019-02-24