"ОСКАР": Лейди Гагагийн дуу "Оскар" хүртлээ
2019-02-25

Дуучин Лейди Гага анх удаагаа "Оскар"-ын шагнал хүртсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр холливуудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамтаар гол дүрийг бүтээсэн "A Star Is Born" киноны дуугаараа "Шилдэг дуу" номнацийн эзэн болсон байна. 

 

Тэрбээр тус уран бүтээлийн "Shallow" дуугаа өөрөө дуулсан ба "Оскар"-ын тайзнаа дуулаад буй юм. 

 

Гага киноныхоо гол дүрээр "Шилдэг эмэгтэй гол дүр" номнацийн төлөө өрсөлдөж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин