"ОСКАР": Фредди Меркьюригийн дүрээрээ "Оскар"-ын эзэн боллоо
2019-02-25

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 91 дэх удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын хамгийн нэр хүндтэй шагнал болох "Шилдэг эрэгтэй гол дүр" номнацийн эзнээр "Bohemian Rhapsody" киногоороо жүжигчин Рами Малек хүртлээ.

 

 

Тэрбээр анх удаагаа "Оскар"-т нэр дэвшиж, ийнхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. 

 

Энэхүү уран бүтээл "Queen" хамтлаг тэр дундаа хамтлагийн гоцлол дуучин, домогт рок од Фредди Меркьюригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин