"ОСКАР": Оливиа Колман хатан хааны дүрээрээ "Оскар" хүртлээ
2019-02-25

91 дэх удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын шилдгийн шилдэг номнаци болох "Шилдэг эмэгтэй гол дүр" номнацийн эзэн хэдхэн хормын өмнө тодорлоо.

 

 

"Шилдэг эмэгтэй гол дүр" номнацийн эзнээр Оливиа Колман тодорч, анхны алтан хүнээ гардан авчээ.

 

Тэрбээр "The Favourite" киноны гол дүр хатан хаан Аннагийн дүрийг чадврлаг бүтээсэн ба кино шүүмжлэгчид түүнийг "Оскар"-ын эзэн болно хэмээн таамаглаж байсан юм.

 

Колман "Оскар"-аас гадна "Алтан хүн", "Бафта" зэрэг нэр хүндтэй шагналыг уг дүрээрээ хүртсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин