"ОСКАР": Шилдэг киногоор "Green Book" тодорлоо
2019-02-25

91 дэх удаагийн хамгийн сүүлд гардуулдаг номнацид бол "Шилдэг кино" номнаци билээ. Тэгвэл энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр "Green Book" уран сайхны кино хүртлээ.

 

 

Найруулагч Петр Фарреллийн найруулсан "Green Book" уран сайхны кино 1960-аад оны үед амьдарч байсан Африк гаралтай Америкийн жааз хөгжмийн төгөлдөр хуурч Дон Ширли, түүний жолооч бие хамгаалагч байсан Итали гаралтай Америкийн иргэн Тони Валлелонга нарын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн билээ.

 

Тус бүтээл "Шилдэг кино" номнациас гадна хоёр номнацид ялалт байгуулсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин