"Гурван сая инээд"-ийн эзэн Б.Жамъяандорж
2019-02-25

 

“Боловсрол” телевизийн “3 сая инээд” шоуны гурав дахь дугаарын ялагч Б.Жамъяандорж боллоо. Тэрбээр өчигдрийн дугаарт оролцож,МУГЖ М.Баярмагнай, МУСТА Д.Баттөмөр нарыг таван үеийн турш инээлгэж чадсанаар ялагч болсноор гурван сая төгрөгийн эзэн болж чадсан юм. 

 

Түүнийг хэн ч харсан бага насны хүүхэдтэй андуурах ч тэрбээр өдгөө 27 настай. Эмч нарын буруутай үйлдлээс өсөлт нь зогссон ч оюун ухаан, бусдыг инээлгэх чадвар нь өндөр хөгжсөн болохыг "3 сая инээд" шоу нэвтрүүлэгт оролцох үеэр харуулж чадлаа. 

Shuud.mn
Сонин хачин