Оливиа Колман: Нандигнан хайрладаг дүрээрээ “Оскар” хүртлээ
2019-02-25

Жүжигчин Оливиа Колман хэдхэн хормын өмнө зохион байгуулагдсан 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос алтан хүний эзэн боллоо. Тэрбээр уг наадмын дараа хэвлэлийнхэнтэй цөөн хором ярилцжээ.

 

 

-Та “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг эмэгтэй гол дүр” номнацийн эзэн боллоо. Танд баяр хүргэе.

 

-Маш их баярлалаа. “Оскар”-ын шагнал гардуулах ёслол бүхэлдээ зүүд шиг байлаа. Гайхалтай уран бүтээлчидтэй зэрэгцэн суух хувь тохиолоо. Зүгээр энэ гайхалтай наадамд нэр дэвших нэр төрийн хэрэг байсан. Гэтэл алтан хүний эзэн болоод энд зогсч байна хэмээн зүүдэлж явсангүй. Шагнал аваад маш их сандарсан. Тиймээс надад тус хүргэсэн олон гайхалтай хүмүүсийн нэрсийг мартсан байж магадгүй. Бүгдийг санаж, алдаршуулах учиртай байсан ч мартсан бол үнэхээр, үнэхээр уучлаарай.

 

-Таны гол дүрийг бүтээсэн “The Favourite” кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Таны жүжиглэлт ч мөн маш сайн үнэлгээ авсан. Тийм учраас л та энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн байх?

 

-Бүх зүйл төгс. Миний карьерийн хамгийн оргил үе гэж өнөөдрийг дүгнэмээр байна. “The Favourite” киноны багийнхан үнэхээр төгс ажил хийхийн тулд нойр, хоолоо хасан байж энэхүү бүтээлийг дэлгэцнээ гаргасан. Түүхийн бүтээлийг амилуулах тун хэцүү. Тийм ч учраас биднээс асар их тэвчээр шаардсан байх.  

 

 

-Та Анне хатны дүрийг бүтээсэн. Дүрийнхээ талаар?

 

-Би энэ дүр бүрэн ууссан. Яг л миний сүүдэр адил. Эсвэл би энэ дүрийн дотор хүн адил.

 

-Та “Оскар”-аас өмнө бүх нэр хүндтэй шагналыг хүртсэн. “Алтанбөмбөрцөг”, “Бафта” гэх мэт олон шагналын өөрийн болгосон?

 

-Итгэх амаргүй л дээ. Гэхдээ би энэ бүхнийг хийсэн.

 

-“Оскар”-ын шилдэг шагналуудын нэг “Шилдэг эмэгтэй гол дүр” номнацийн эзний төлөөх гол тулаан дуучин Лейди Гага та хоёрын дунд болно хэмээн таамаглаж байсан?

 

-Шагнал авах гайхалтай хэрэгтэй. Гэхдээ олон уран бүтээлчээс онцгойрч, нэр дэвших шагнал авахтай ижил. Энэ уран бүтээлч гайхалтай. Тэрбээр гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр шиг үзэсгэлэнтэйгээс гадна түүний гайхалтай дуу хоолойг үгээр илэрхийлж чадахгүй нээ. Түүний дуу миний сэтгэлийг хөдөлгөдөг.

 

 

-“Оскар”-ын эзэн болно хэмээн төсөөлж байв уу?

 

-“Оскар” хүртвэл хамгийн эхэнд юу хийх вэ гэж бодож байсан. Гэхдээ хэлэхээс ичиж байна. Яг одоо зүгээр л маргааш төлөвлөсөн бүхнээ мартаад бүжиглэмээр байна. Энэ л миний хүсэл. Нандигнан хайрладаг дүрээрээ “Оскар” хүртлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин