Гавьяатууд агаарын иогоор хичээллэж төгс галбиртай болжээ
2019-02-25

 

 

Сүүлийн үед гавьяат жүжигчид агаарын иогоор хичээллэж галбир төгс болж буй сурагтай.  

 

МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа жүжигчин С.Өлзийхүү агаарын иогоор хичээллээд багагүй хугацаа өнгөрүүлжээ. Тэрбээр агаарын иогоор тууштай хичээллэсний үр дүнд охин Х.Баярмаатайгаа ихэр адил залуу, жавхаалаг харагдах болсон.

 

Тэгвэл түүний араас МУГЖ Ж.Оюундарь агаарын иогоор хичээллэж зөв бие галбир болоод эрүүл мэнддээ анхаарч эхэлжээ. Мөн жүжигчин Шүүдэрцэцэг идэвхитэй хичээллэж төгс бие галбираа хадгалдаг аж.

 

 

Агаарын иог нь Нью-Йорк д анх дэлгэрч , японд ч гэсэн олны сонирхлыг ихээр татаж байгаа йогийн нэг төрөл юм. Таазнаас дүүжилсэн алчуурт биеэ ороож, иогийн байрлалыг бэлдэнэ. Алчуурт биеэ ороогоод амьсгалын дасгал, иогийн байрлалыг хослуулж тэнцвэртэй байрлалыг бий болгодог.

 

Иогоор анх хичээллэж эхлэх гэж хүмүүст хамгийн тохиромжтой. Учир нь хөгжилтэйгѳѳс гадна, яс, үенд даралт ,ачаалал бага үзүүлдэг, дээр нь биеийн бүх булчинг хөгжүүлдэг онцлогтой аж  

 

 

Агаарын иогийн давуу тал:

 

1. Бүх биеийн булчинг жигд хөгжүүлнэ.

2. Тархины цусан хангамжийг сайжруулж, цусны эргэлтийг сайжруулдаг.

3. Тэнцвэр барих, тогтоох чадварыг дээшлүүлдэг.

4. Бүх биеийн булчинг сулруулж , тайвшруулах үр дүнтэй

5. Сунгалтын дасгал болж уян хатан болгодог байна.

 

Агаарт дүүжлэгдэж, тэнцвэрээ хадгалахын тулд шуу, цээж, хэвлий ,мөр гээд биеийн бүх булчинг ашигладаг. Тиймээс биеийн бүх булчин жигд сайхан хөгждөг. Дасгалын техникт биеийг урвуу байрлалаар зогсоох дасгал ордог учраас тархины цусан хангамжийг сайжруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг ажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
jungaa ulziihuu yag shd
2019-02-26
гавьяат гэдгийг шилдэг гэмт хэрэгтэн гэж ойлгох хэрэгтэй. Ялангуяа хуулийн гавьяат гэвэл. үүний нэг жишээ нь энэ мафийн машин эрэг боолт нь болсон амиа хорлогч
2019-02-25
"гавьяат":
шүүгч авилгагч авгай баахан гай тарьж тарьж тарьж үхэхдээ ч аятайхан үхчихгүй бас баахан амьтныг хэрэгт хийгээд салбараа чирээд чадарчихдаг. яасан лайтай амьтан бэ?
2019-02-25
Солонгос, япончуудыг дууриадаг болоо юу даа. Гэмт үйлдлээ хүлээгээд өөрийгөө цааш харуулдаг
2019-02-25
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ГАВЪЯАТ БОЛГОСОН АЛЬ Ч САЛБАРЫН ХУМУУСИЙГ САЙН ШАЛГАХАД ИХ ХЭРГИЙН ЭХЛЭЛ ТАВИГДАНА.
2019-02-25
"гавьяат":
шүүгч авилгагч авгай баахан гай тарьж тарьж тарьж үхэхдээ ч аятайхан үхчихгүй бас баахан амьтныг хэрэгт хийгээд салбараа чирээд чадарчихдаг. яасан лайтай амьтан бэ?
Солонгос, япончуудыг дууриадаг болоо юу даа. Гэмт үйлдлээ хүлээгээд өөрийгөө цааш харуулдаг
havtgai bugstuud zgr bai
2019-02-25
АЛИА ХҮҮХНҮҮД
2019-02-25