Хилс хэргээр 39 жил хоригдсон эрэгтэйд 21 сая ам.доллар олгоно
2019-02-25

Хилс хэргээр амьдралынхаа 39 жилийг шоронд өнгөрүүлсөн 70 настай Крейг Коли гэх Америк эрэгтэйд нөхөн төлбөр болгон 21 сая ам.долларыг олгохоор болсон талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Уг шийдвэрийг Калифорни мужийн Сими-Вэлли хотын эрх баригчид гаргаж, Крейг Колидоос албан ёсоор уучлалт гуйжээ. 

 

Эхний ээлжинд эрх баригчид хотын төсвөөс 4.9 ам.долларыг түүнд олгох гэнэ. Харин үлдсэн мөнгийг даатгал болон бусад эх үүсвэрээс гаргах аж. 

 

Колиг 1978 оны дөрөвдүгээр сард найз бүсгүйгээ дөрвөн настай хүүгийнх нь хамтаар онц хэрцгийгээр хөнөөсөн гэж буруутгаж,  түүнд бүх насаар нь хоригдох ялаар шийтгэжээ.

 

Калифорни мужийн Захирагч Жерри Браун 2017 оны арваннэгдүгээр сард Колиг өршөөлөөр сулагдсан юм.

 

Дээрх аллагаас 39 жилийн дараа цагдаагийнхан жинхэнэ алуурчинг тогтоожээ. Гэхдээ өнөөг хүртэл жинхэнэ алуурчин баривчлагдаагүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
asdddddddddddddddddd:
tsel zaluu nasniihaa amidraliig shorond ongroochood uhehiin davaan deer garch ireeed uchirgui bayan bolood..
2019-02-26