Орхон аймагт осол гарч дөрвөн хүн гэмтэж, нэг хүн нас баржээ
2019-02-25

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Эрдэнэ багийн “Ар-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 3 км /  5 зорчигчтой суудлын автомашин хатуу хучилттай авто замын хажууруу онхолдсон осол гарчээ.

 

Ослын тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 01:05 цагт  тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан  иргэн Б-ийн  эзэмшлийн 17-11 ОРХ улсын дугаартай “Соната-6” загварын автомашин онхолдож иргэн Б /29 настай, эрэгтэй/,  Б /28 настай, эрэгтэй/, Ү /28 настай, эрэгтэй/, А /25 настай, эрэгтэй/  нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ.

 

Уг ослын улмаас иргэн Г /24 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин