Төрийн үйлчилгээний давхардал 943 боть архивын материал үүсгэжээ
2019-02-25

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас үзүүлж буй гадаадын иргэн авч ажиллуулах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, урилга олгоход аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нийгмийн даатгалын НД-7, НД-8 маягт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, иргэний лавлагаа зэрэг долоон төрлийн материалыг давхардуулж авдаг. Ингэснээр зөвхөн 2018 онд гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах зөвшөөрлийг олгох, сунгах, цуцлах болон урилга олгосон 943 боть архивын материал үүсчээ. Энэ нь тус салбарын ажилтнуудад зохиомол ажлын ачаалал үүсэх, иргэн, аж ахуйн нэгжид шат дамжлага ихтэй, хүндрэлтэй үйлчилгээ болж авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна.

 

Тиймээс уг үйлчилгээг тодорхой үе шаттайгаар цахимжуулах, цаашлаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам түүний харьяа агентлагуудын үзүүлж буй төрийн үйлчилгээг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбохоор ярилцжээ. Энэ хүрээнд ХНХ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны эхний хагас жилд багтаан зарим мэдээллийн цахимаар авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин