"Volume-Plus" гэх сувгаар "Хэдийн бэ" нэртэй контентийг бэлтгэн олон нийтэд цацах болсон.
Тэгвэл тун саяхан тус сувгаар өмссөн хувцасаа хулгайлсан тухай ярьсан залуугийн контент цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Энэхүү үйлдэл нь олон нийтэд гэмт хэргийг сурталчилсан өнгө аястай байгаа тул цагдаагийн байгууллагаас "Volume-Plus" сувгийг шалгаж эхэлжээ.
Үүнийг хошигнол гэж ойлгож болох ч Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Ингэж тоглож болохгүй. Хулгай дээрэм сурталчилсан зүйл телевизээр гаргана гэдэг урьдчилан сэргийлэх хууль тогтоомж зөрчиж байгаа асуудал" гэв.
Иймд "Volume-Plus"-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хариуцлага тооцуулахаар болжээ.
Г.Сүрэн