ЖДҮ-ээс дөлж гүйсэн Л.Оюун-Эрдэнэ
2019-02-27

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинэхэн дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаасаа хойш “шалгана, хянана” гэсэн хэд хэдэн шийдвэр гаргав. Гэхдээ тэр нийгмийг асар ихээр бухимдуулж байгаа ЖДҮ-ээс дөлсөн хэвээр л байна. Олон нийтийн хүлээж байгаагаар бол Л.Оюун-Эрдэнэ хамгийн түрүүнд ЖДҮХС-гийн зээлийг тойрсон асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах ёстой. Засгийн газрын тусгай сангуудаас зөвхөн ЖДҮХС-г салгаж аван, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн авсан зээлийг шалгах учиртай. Бага, дунд орлоготой иргэдэд зориулагдсан зээлээс яагаад тэрбумын хөрөнгөтэй эрхмүүд авсныг судалж, тэдэнд ёсзүйн, хуулийн хариуцлага хүлээлгэхийг олон нийт шаардсаар байгааг Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байсан Л.Оюун-Эрдэнэ дарга мэдэхийн дээдээр мэднэ. Тэр энэ шаардлагыг чихээрээ сонссон байх учиртай.

 

 

МАНАН-ын, М.Энхболдын эсрэг цуцашгүй явсан шигээ ЖДҮ-ийн эсрэг ч зогсох ёстой. Үнэхээр шударга үнэнийг хүсэгч, шаардагч мөн л бол тэр Засгийн газрын сайд болсон ч зарчмаа гээх ёсгүй. Гэвч бодит байдал харамсалтай. М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас түлхэн унагасны шагнал болон түүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудал ирсэн. Тэр МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн “халаас”-нд орсон. Тиймээс ЖДҮ-тэй нэр холбогдсон, зээл авсан түүний намын нөхөд болоод танхимын гишүүдийнх нь тухай дуугарах эрхгүй. М.Энхболдын суудлаас нь буулгахын төлөө чирч гулдран дайрч байсан шигээ Л.Оюун-Эрдэнэ ЖДҮ-ийн эсрэг тэмцэх эрхгүй болсон гэсэн үг. Тиймдээ ч тэр Хөгжлийн банк, 30 шахам жилийн өмнөх өмч хувьчлал гэх асуудлыг шалгах шийдвэр гаргав. Түүний сайдын суудалд суух хугацаа хязгаартай. Дараагийн сонгууль хүртэл 18 сарын хугацаанд сайдаар ажиллах тэр 27 жилийн өмнө явагдсан цэнхэр, ягаан тасалбарын хувьчлалыг шалгаад яах ч билээ.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тун ажил хэрэгч зөвлөгөө өгсөн. Тэрбээр “‪28 жилийн өмнөх танай намын Ерөнхий сайд (Бямбасүрэн 1990-1992, Жасрай 1992-1996 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн но олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн "60 тэрбум", ЖДҮ, "Эрдэнэт 51 хувь, 49 хувь" гээд шалгах ажил зөндөө байна” хэмээн зөвлөсөн. Энэ туйлаас үнэн. Л.Оюун-Эрдэнэ яагаад МАНАН, 60 тэрбумын асуудлыг үргэлжлүүлэн ярьж болохгүй гэж. Тэр үүний эсрэг тэмцэж, жагсаж байж энэ албан тушаалыг авсан. Одоо түүнд албан тушаал, эрх мэдэл нь байна. Өөрөөр хэлбэл үүрэг даалгавар өгч, шалгаж хянуулах хангалттай боломжтой болсон гэсэн үг. Харин ийм эрх мэдлийг шударга үнэний төлөө ашиглах уу эсвэл албан тушаалаар амаа таглуулагчдын жагсаалтыг нэмсэн нэгэн болох уу. Сонгогдож бус тэмцэж олж авсан албан тушаалаа карьер өгсөх шат болгох ашиглаж чадах эсэх нь түүний сонголт.

 

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайд аа, Хөгжлийн банктай, өмч хувьчлалтай зэрэгцүүлэн ЖДҮ-г шалгана уу. Тойрч, дөлж гүйх хэрэггүй. Таны яг одоогийн ажил ЖДҮ л биш бол өөр юуг ч шалгасан хамаагүй гэж харагдаад байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Dashkhuu:
Толгой ЖДҮ чинг зөвлөхөөр авсан юм чинь яаж хөдлөх юм бэ? Ердөө л попорчин!
2021-03-07
Алтанцэцэг:
Хууль цагдаа АТГбгууллагуудынхийгээгүй ажлыгиргэний зоригтойгоор эхлүүлж бга.Ждү орхихгүй бхаа.Хийх цагцлэх ажил их ЭРдэнэтийн луйварыг илчиллээ.Сайн үйлс дэлгэрэг. Амжилт хүсьe.
2019-02-28
Өмөөрөгч:
Шудрага ёс ярьж байгаа хүн өмнөх хулгайчуудыг өнгөрсөн юм гээд хаяж болохгүй! Адилхан бүгдийг эхнээс нь шалгах шаардлагатай! Өмнөх хулгайгаа дараагийн хулгайгаар хаана гэж байхгүй! 1 ч гэсэн асуудал эхнээсээ эмх цэгцтэй асуудал байвал засаад явах ёстой. Хангалттай амжина. Новшнууд минь сандрах хэрэггүй!
2019-02-28
ЗОЧИН:
ОЮУНЭРДЭНЭ ГЭХ ЭНЭ ХОГ ХҮРЭЛСҮХЭЭС АЛБАН ТУШААЛ АВААД АМАА ТАГЛУУЛСАН,ЖДҮХС-ААС ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН ТАНАЙ НАМЫН ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ УИХ-ЫН 20 ГАРУЙ ГИШҮҮД БНА,ОДОО НАМЫНХАА ЭНЭ ЖДҮ-ЧДИЙГ,60 ТЭРБУМЫГ,ЭРДЭНЭТИЙГ БАРЬЦААЛСАН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ШАЛГА,ЮУН 20,30 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ЦЭНХЭР ЯГААН ТАСАЛБАРЫГ ШАЛГАХ ВЭ,ИНГЭЖ ХҮНИЙ ИНЭЭД ДООГ БОЛЖ ХООСОН СҮРЖИГНЭЖ, АЖИЛ ХИЙЖ БУЙ ДҮР ЭСГЭЖ ДАЛЬЧИГАНАХАА БОЛЬ,ЭНЭ АЛБАН ТУШААЛД ЧИНИЙ ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ, УХААН ХҮРЭХГҮЙ, МЭДЛЭГ ЧАДВАР ҮНЭН ДУТАЖ БНА ДАА,СЭР,ХОЙШОО БИШ УРАГШАА ХАРЖ АЖИЛЛА.
2019-02-27
баахан хулгайч нарыг тэр нь сайн тэр нь муу гэх...хулгайч нарт сайн муу гэж байдаггүй юм аа...бүгд л ард түмний хөрөнгө мөнгөнөөс баруун солгойгүй өдөр шөнөгүй хулгайж байна...шоумен залуу...Женко хулгайчын гар хөл...
2019-02-27
Чи өмч хувьчлалын талаар шалгалт явуулаад но олбол эрийн хуйх гэе
2019-02-27
шалгах ёстой шүү чи хэний эрх ашгийг хамгаалаад байна
2019-02-27
Iim hyamdhan batsaanuud ashiglaad hayh baihdaa. Akh nar ni
2019-02-27
зочин:
Чи дарга болох гэж худлаа шоудаж, попорсон биш биз дээ.1. Ждү,60 тэрбумыг гарга 2. Офшороо цэвэрлэ. 3. Сүр дуалинтай хувьчлал, Эрдэнэтийн 51,49, Батхүүгийн зээл энэ хэд дээр ажилла. Чадахгүй бол огцор. Үндсэн ажлаа цэгцэл. Нэлээд хугацаа өнгөрлөө.
2019-02-27
зочин:
Бацаан худлаа ярих хэрэггүй.Шодрогос юм бол шууд ажилдаа ор. Яралзуул,гавьяа байгуул, мананг үтэр түргэн цэвэрлэ
2019-02-27
yag unen hellee. odoo naadah chin songuuli duhuhuur “nadad 18 sar arai bagadaad bna, bas bi shudgui muujgai bolood bna. tom shudtei arslan l bolgood ugchih” geed tsahirtsan hooloigoor hen negenruu davshilna. magadgui alban tushaaliin tuluu huuk ahruugaa ch dairj magadgui
2019-02-27
yag unen shuu. songuuli duhuud ireheer dahiad neg uur yum yariad gonshigonood l unana. nadad 18 sar bagadaad bna, bi shudgui muujgai bailaa. shudtei tom arslan l bolgochihvol tegeed ugyu geed l tsahirtsan hooloigoor orilono. ter uyed ni humuus dagaad namirana daa
2019-02-27
Oyuunaa:
JDY chid nadad tuslaj darga bolgoson Argatsaagaad argalaad ongornodoo
2019-02-27
Энэмуу нусан бурантаг яг шударга баыж харагдаач, жанхуу ухна 2 ынхоо суганы үс царайлчаад юу чаддагийн. Энхболдыг унагахын төлөө яаж далжиганаж эх захаа мэдкү гонгинож гомо хоолой гаргачаад шалчиганаж явлаа да. Энэ 3 нөхдийг шударна гэж бүү андуураарай ард түмэн минь. Монгол улсыг монголын төрөөр тоглож олон улсад ямарч нэр хүндгүй болгож бн. Жанхуу юун эбэ!!! Эбэ гээс дор монголыг сүйрүүлнэ харж л бгаарай
2019-02-27
yag unen hellee. odoo naadah chin songuuli duhuhuur “nadad 18 sar arai bagadaad bna, bas bi shudgui muujgai bolood bna. tom shudtei arslan l bolgood ugchih” geed tsahirtsan hooloigoor hen negenruu davshilna. magadgui alban tushaaliin tuluu huuk ahruugaa ch dairj magadgui
yag unen shuu. songuuli duhuud ireheer dahiad neg uur yum yariad gonshigonood l unana. nadad 18 sar bagadaad bna, bi shudgui muujgai bailaa. shudtei tom arslan l bolgochihvol tegeed ugyu geed l tsahirtsan hooloigoor orilono. ter uyed ni humuus dagaad namirana daa