Хүчтэй салхины улмаас АНУ-д 600 мянган өрх цахилгаангүй болжээ
2019-02-27

АНУ-ын Зүүн Өмнөд бүс нутагт цаг агаарын таагүй байдал үүсч, олон зуун өрх тог цахилгаангүй болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. 

 

 

Мичиганаас Виржиния муж хүртэлх 600 мянга гаруй айл өрх цахилгаангүй болжээ. 

 

Өмнөд бүсэд өчигдөр 17.00 цагийн орчимд  салхины эрч 121 км/ц-т хүрснээр эрчим хүч тасалдсан гэнэ. Айлууд цахилгаангүй болсноос гадна 600 гаруй орон нутгийн нислэг цуцлагдсан байна. 

 

Мөн Пенсильвани, Охайо болон Баруун Виржиния мужууд дахь “First Energy” компанийн эрчим хүч тасалдаж 180 мянган өрх цахилгаангүй болжээ.

 

Эрчим хүчний яам нэн даруй иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангахыг албаныхан даалгажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин