Цагаан хадны түгжрэл багасна
2019-02-27

Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь Цагаан хаданд үүсдэг урт, богинын тээврийн түгжрэл болон аваар ослыг бууруулах зорилгоор Гаалийн хяналтын бүсүүдийн хоёр талаарх зөвхөн богинын тээвэрт хамаарах “Шинэ замын төсөл” ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар зүүн Гаалийн бүсүүдэд хамаарах богинын тээврийн 7.8 км урт, 13 метр өргөнтэй, 2 урсгал бүхий сайжруулсан шороон замыг ашиглалтад орууллаа.

 

 

Тус зам ашиглалтад орсноор ЗГ-ын 320 дугаар тогтоол болон урт богинын тээвэр гэсэн маршрутыг дагаж мөрдөхөд дөхөм болохын зэрэгцээ гаалийн хяналтын бүсүүдэд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, түгжрэл буурах боломжтой болов. Мөн баруун гаалийн хяналтын бүсүүдэд хамаарах богинын тээврийн шинэ замын бэлтгэл ажил эхэлжээ.

 

Эх сурвалж: Өмнөговь аймаг

Shuud.mn
Сонин хачин