Нисэх буудлыг нүүлгэн шилжүүлэхээр БНСУ-ын туршлагыг судалж байна
2019-02-27

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд олон улсын нисэх буудлын нүүлгэн шилжүүлсэн ажлын туршлагаас нь судлахаар БНСУ-д ажиллаж байна.

 

 


ИНЕГ-аас БНСУ-ын Инчеоны нисэхийн академитай хамтран зохион байгуулж буй “Нисэх буудлын үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх” туршлагыг судлах сургалтад нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт хийх агаарын тээвэрлэгчид, хилийн хяналтын байгууллагууд, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний алба болон Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны төлөөлөгчид хамрагдаж байна. Тус сургалтаар БНСУ-ын Гимпо нисэх буудлыг Инчеон нисэх буудалд нүүлгэн шилжүүлсэн зохион байгуулалт болон нүүлгэлтийн үеийн хүндрэлийг тооцоолж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргачлалаас туршлага судлах юм. Ингэснээр шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт хийх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг оновчтой зохион байгуулах юм.

 

Эх сурвалж: МСАА

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Нисэхгүй байлдаа та
2019-02-27
Xar lai amdral xetsuu bxad bas taxi barixad shataj duusna uxsenee xiinee ugaasaa ymarch xugjil bxgui ulsad xol bolgood ymarch xereggui bsiin odooxondoo bol
2019-02-27
irgen:
huuchin gazraa orgotgoj byr tom bolgoj boloh l baisan dendyy hol
2019-02-27
Иргэн:
Нисэхгүй байлдаа та
irgen:
huuchin buudlaa bas ashiglana bizdee,,,gaitai um hol bolchihson niseh buudal, ded bytez zamaa hogjyyleegui baij !!!! odoo avaar osoloos ehleed zovlon ih garna daa
2019-02-27
Irgen:
Garaa halaasandaa hiisen hulgaich hen be? Helsen yumig ni oilgoj baigaa yum uu naad hulhi chini.
2019-02-27
Дархлагдсан хулгайч нар:
Ми овогтын 60 тэрбумын шахаасууд буухаасаа өмнө сайн зугаалцгааж байх шив.Хүрэлсүх гэгч Ухна Ямаа 60 тэрбумын шахаасуудыг зайлуулна барина гэж хуцаад байсан юу болсон бэ?
2019-02-27