“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирлаар Б.Ачитсайханыг томиллоо
2019-02-27

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ТУЗ хуралдаж, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэргийг үндэслэн Гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томиллоо. Тэрбээр “Эрдэс Баялаг Эрчим хүчний яам”-ны Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар 2010 оноос хойш ажилласан туршлагатай аж.

 

 

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор байгуулсан бөгөөд үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж юм. Энэ хүрээнд үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн зураглалын ажлыг нэн түрүүнд хийнэ гэдгээ “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан онцоллоо.

 

Эх сурвалж: erdenesmongol.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Азтай сөөсөг вэ? Бага л идээсэй. Шодрогос эсэх нь цаг хугацаа л харуулна.
2019-02-27