Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн санваартанд 10 жилийн ял оноолоо
2019-02-27

Австралийн католик шашны санваартан Жорж Пеллийг 1996 онд найрал дуунд дуулдаг хоёр хөвгүүнийг хүчирхийлсэн хэмээн буруутгаж, энэ долоо хоногийн эхээр цагдаагийнхан баривчилсан юм.

 

 

 

Тэрбээр Австралийн түүхэн дэх бэлгийн гэмт хэрэгт буруутгагдаж буй Католик шашинтнуудын хамгийн том албан тушаалтан болжээ.

 

Өдгөө 77 настай Пелл 16 нас хүрээгүй хоёр хөвгүүнийг хүчирхийлсэн, бэлгийн дарамт учруулсан гэх дөрвөн зүйл ангиар буруутгасан юм. Мелбурн хотын шүүх бэлгийн хүчирхийлэл үйлдсэн санваартанд 10 жилийн хорих ял оноосон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Анхны шүүх хурал 2018 оны есдүгээр сард болсон ч санваартанг буруугүй хэмээн суллаж байв. 

 

Санваартанд хүчирхийлүүлсэн эхний хохирогч 2014 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан гэнэ. Харин хоёр дахь хохирогч олон жилийн өмнө бушилсан үнэний талаар мэдүүлэг өгөхийг зөвшөөрчээ. 

 

Ватиканы тэргүүн Францисын шадар туслахын нэг Пелл өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж, давж заалдахаа илэрхийлжээ. 

 

 


Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ямар гээчийн бүдүүлэг орон бэ, хөөн хэлэлцэх хугацаа дуусна энэ тэр гэж байдаггүй ээ. Ром герман систем гэдэг нь ийм байдиймуу
2019-02-27