Франчайзын бизнес хөгжвөл монголчууд удахгүй McDonald’s иднэ
2019-02-28

 

Монгол Улсын зах зээлд  сүүлийн жилүүдэд гадаад барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо өссөөр байна. Франчайз системийг өнөөдөр манай улсад түргэн үйлчилгээний газрууд өргөнөөр дэлгэрч байгаа. Тухайлбал “BBQ Chicken, KFС, “Pizza hut”, Cu, Circle, Caffe bene, Tomn Toms зэрэг франчайзын эрхтэй байгууллагыг нэрлэж болно. Энэ эрчээрээ франчайзын гэрээ хурдацтай хөгжвөл удахгүй Монголчууд монголдоо McDonald’s идэх бололтой.

 

Монголд гадаадын сүлжээ дэлгүүр, ресторан, кофе шопууд хурдацтай дэлгэрч мөнгөний урсгал гадаад руу чиглэж буй нь санаа зовоох асуудал гэдгийг эдийн засагчид хэлдэг. Мөн тун саяхан шуугиан дэгдээсэн "KFC"-ийн асуудал сүлжээ ресторан, дэлгүүрийн бизнесийг бүхэлд нь "харлуулж" байна.  Тэгвэл франчайзын гэрээг хэрхэн хийж, энэ төрлийн бизнес хаанаас хэрхэн орж ирдэг талаар мэдээлэл бэлтгэхийг зорилоо. Олон улсын нэр хүндтэй компанийг Монголд нэвтрүүлэхэд маш өндөр шаардлага тавьдаг төдийгүй хэдэн сая америк доллар төлдөг аж. 

 

Монголд франчайзын эрхийг  2007 онд “MCS holdings” нэвтрүүлсэн

 

Зарим бизнесменүүд бизнесийн томоохон тоглогчдод санал тавьж хэдийнэ танил болсон брендийн нэрэн дор ресторан, кафе, түргэн хоолны салбар нээх замыг сонгодог. Үүнийг франчайзын гэрээ гэнэ. ЦФранчайзин гэх сүүлийн 50 жилд хурдацтай хөгжиж байгаа энэхүү бизнесийн тогтолцоог дэлхийн жижиглэнгийн худалдааны гуравны нэгээс илүү хувь нь ашигладаг гэсэн тооцоо байдаг. Харин Монгол Улсын хувьд 2007 оноос өмнө нэг ч дэлхийн томоохон сүлжээ бараа бүтээгдэхүүн зах зээл дээр албан ёсны эрхтэйгээр байдаггүй байжээ. Хамгийн анх буюу 2001 онд “MCS holdings” 200 гаруй оронд франчайзын үйл ажиллагаа явуулдаг, 300 гаруй брэнд бүтээгдэхүүнтэй “Coca-Cola” компаниас зарласан тендерт Монголоос амжилттай оролцсоноор эрхийг нь авсан түүхтэй.

 

Харин одоо Монгол Улс дахь франчайзын ерөнхий трендийг харвал хамгийн түгээмэл нь хоол хүнсний салбар байна. Гэвч энэ төрлийн бизнес эрхэлж буй Монголын ихэнхи компаниудын удирдлагууд одоогоор нийт зардлын талаар мэдээллээ нууцалсаар байгаа юм. “Таван Богд Фүүдс” компани KFC брэндийн франчайзын эрхээ “YUM Asia Franchise” компаниас авсан бол хамгийн сүүлд манай улсад орж ирээд буй “Cu”, “Circle” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн франчайзын эрхийг хаанаас авсан нь тодорхойгүй байна. Тэгэхээр хэнээс мөнгө гараад хэнд мөнгө очиж, мөнгөний урсгал хаана очиж төвлөрч буйг мэдэх аргагүй.

 

Ямартай ч “Circle K”-ийн Монгол дахь мастер франчайз эрхийг “Сиркл К Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам эзэмшдэг аж.  “CIRCLE K” нь анх 1951 онд Техасын Эл Пасод нээгдсэн бөгөөд өдгөө дэлхийн 20 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг байна.  Харин “Cu  конвениенс” дэлгүүр нь  нийт 13 мянга гаруй салбартай Солонгосын 24 цагийн сүлжээ дэлгүүр.

 

Хүн амын хувьд Монгол Улстай ойролцоо Шинэ Зеландад дээрх брэндүүдийн нэг салбарыг байгуулахад дунджаар 375 мянга гаруй ам.долларын өртөг гардаг байна. Эндээс харахад салбар байгуулах зардал үүнээс бага байх ч боломжтой ба орлого нь хүлээн авагчаас цэвэр шалтгаалахаар байгаа юм.

 

 

Франчайз эрхийг авсан байгууллага орлогынхоо 2-7 хувиар роялти татвар тогтмол төлдөг

 

Дэлхийн улс орнуудын дундаж хэрэглэгчид гурван доллар бүрийнхээ нэгийг ямар нэгэн франчайз системийн худалдаа, үйлчилгээг авахад зарцуулдаг байна. АНУ-ын Калифорниа муж франчайзын үйл ажиллагаагаараа тэргүүлдэг бөгөөд франчайз бизнесийн 130 удирдах төв тус мужид байрлаж, нийт ажиллагсаддаа 27.2 тэрбум долларын цалин төлдөг байна.

 

Барааны тэмдэг, бүтээгдэхүүн бэлтгэх технологи  болон үйлчилгээний эрхийг тодорхой нөхцөлөөр шилжүүлэн авч, өөрөөр хэлбэл лиценз авч үүний оронд тодорхой төлбөр төлдөг.

 

Тэгэхээр франчайз гэдэг бол аль нэг брэндийг эзэмших явдал биш. Нэртэй брэндийг ашиглаж бизнес эхлүүлсэн хүн брэндийг ашигласны төлөө нэг удаагийн төлбөр, мөн орлогынхоо 2-7 хувиар роялтийн татварыг тогтмол өгдөг байна. Ийм төслөөр нээгдсэн ресторан, кафенууд ойролцоогоор 1,5-2 жилийн дараа хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, ашгаа өгч эхэлдэг гэсэн эдийн засгийн тооцоолол бий.

 

Франчайзын эрх хүлээн авахын тулд ямар шалгууртай байдаг, мөн эрх шилжүүлэгч талаас ямар шаардлага, нөхцөл тавьдаг нь их сонирхолтой. Гэсэн ч энэ талаар дэлгэрэнгүй ярих бизнес эрхлэгч олдохгүй л байна.

 

Франчайзинг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдэд Монголын зүгээс ямар шаардлага тавьдаг талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бусад дэлгүүрүүдтэй адил шаардлага тавьж, хянаж ажилладаг. Харин франчайз эрх болон монголд салбарыг нь нээхэд ямар шаардлага тавьдаг гэдгийг тухайн компаниас асуух нь зөв” гэв.

 

Франчайз бол эрх шилжүүлэгч талд асар том бизнес. Эрх шилжүүлэгч тал технологи, тоног төхөөрөмжөө заавал худалдаж авахыг шаарддаг аж. Мөн франчайзинг эрх шилжүүлэгчээс жилд хоёр удаа сургалт заавал авах ёстой бөгөөд сургалт авах бүрт эрх хүлээн авагч тал сургалтын төлбөр төлдөг байна.

 

Тун удахгүй алдарт McDonald’s Монголд орж ирэх гэнэ. Франчайз эрхийг нь авсан гэх байгууллага McDonalds-Mongolia хуудсаар дамжуулан азтан шалгаруулаад эхэлсэн ч байна. Гэвч хэдэн жилийн өмнө мөн л энэ тухай яриа газар авч байсан ч ташаа мэдээлэл болж таарсан. Starbucks бас нээгдэх тухай хэсэг шуугиад тэгс гээд намжсан удаатай. Үнэн эсэхийг харж л байя. Хэрэв үнэн бол Монголчууд удахгүй Монголдоо McDonald’s идэх нь...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bat:
Чи оорийнхоо монгийг хунд огоод байвал чи л гуйлагчин болно. Чи Доржийг дагаад намираад байвал чи Доржийн суудэр болно. Чи харин оорийнхоо хуушуур буузыг идээд туунийгээ олон хунд хургэж чадвал Монгол хун оороо баяжина. Адаглаад махаа идээд байвал мартаж сандаг овчин тусахгуй, зовлогоо даахгуй яана даа гэхгуй амьдарна даа. Чиний монгийг, чиний эруул мэндийг гаднийханд худалдаж буй боохойтой нийлсэн банхаруудаа дэмжээд байвал нэг одор гэдсээ хуулуулнэ дээ
2019-02-28
Fast food:
Тэр орж ирж байгаа хоолыг та идэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ та тэр хоолонд идүүлээд хурдан дуусна гэсэн үг шүү
2019-02-28
irgen:
tegeed amerikuud shig 2-3 zuun kg bydyynyyd ornoosoo bosohgui, yavj ch chadahgui oron deeree ene muuhai hooloo ideed hevtej baidag um baina lee…ongorchee
2019-02-28
irgen:
delhiin 1 nomeriin hort havdar bolon busad ovchin yysgegch zavaan umiig delgeryylj zoohon mongolchuudaa alaad duusah um baihdaa……eniig ideed dassan hymyys hezeech bolj chaddaggui gej baigaa yana daa……..!!!!
2019-02-28
зочин:
алдарт гомо мөнхөө ахийн бие нь гайгүй байгаа хавар болж банйа шдэ улирлын юм эхлэдэг цаг
2019-02-28
Haha:
Uu huurhii tgd hen McDonald’s oruulj ireh gj bgaam ? Kfs hordlogo z, baiguulalttai hereg um bishuu ? Dotroos n umhii ogotono guilgesiin bishuu ? Hahahaha, ter hordson gd bga humuus bas ter shinjilgeenii hariu gargasan gazar , mergejiliin hyanaltiinh gd bsan buusun nuded niilj l 1 buzarlalaa hiigeed bnaa daa yanz ni ,
2019-02-28
Junk food. Terend orvol Culver's-iig oruul.
2019-02-28
irgen:
Buh yumig uguisegdeg orkuudad tos oohtoi huushuur l hangalttai.
2019-02-28
Макдоналдс үхэр монголчууд идэх болоогүй. Дэлхийгээр салбарууд нь хэт их болсон тул цаашид нэмэхгүй, харин Хятад, Энэтхэгээс эхлэн олон салбараа татан буулгах тушаал гаргаад хэрэгжүүлж байгаа юм билээ. КФС ялгаагүй, гарч магадгүй эндээс
2019-02-28
!!!Зочин:
Gadnii hogiig zaawal Mongolchuudiin hodoodoor damjuulah shaardlaggui gadaadad zugaalj yawahdaa l MC idchihdeg shuu dee KFC har l daa hend ch hereggui hog awchraad baahan hun hordloo deg !
2019-02-28