Улаанбаатарт 4 хэм дулаан
2019-02-28

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2019 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 2-4 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин