Амиа алдсан жолоочийн ар гэрт "ЭТТ" компани тэтгэмж олгох ёстой
2019-02-28
Гэрэл зургийг MPA.mn

 

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “1072 хувьцааг “амь оруулна”, иргэн бүрт ногдол ашиг тараана” хэмээн өнгөрөгч 2018 оны есдүгээр сард мэдэгдэл хийсэн. Гэтэл өнөөг хүртэл иргэдэд хэрхэн ногдол ашиг тараах тухай болоод 1072 хувьцааг хэзээ “амилуулах” талаар тодорхой мэдээлэл алга.

 

Өнөөдөр /2018.02.28/ эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй “Эрдэнэс тавантолгой” комапнийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа ба түүний ногдол ашгийн талаар тус компанийн төлөөлөл болон иргэдийг оролцуулсан олон талын эх сурвалжтай хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

“Эрдэнэс Тавантолгой” компани хоёр дахь жилдээ ашигтай ажиллаж байгаа бөгөөд энэ онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан талаар тус компанийн гүйцэтгэх захирал мэдэгдсэн. 2019 онд ногдол ашиг тараахаа компанийн зүгээс олон нийтэд зарласан ч өнөө хүртэл нэгж хувьцаанд хичнээн төгрөгийн ногдол ашиг тараах эсэх нь тодорхой бус хэвээр байна.

 

Хэлэлцүүлэгт нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөл оролцов. Нүүрс тээврийн 20 гаруй мянган жолоочийг төлөөлж “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн М.Нямжав “Би нүүрс тээврийн компанид тээврийн менежерээр 2011 онд ажилд орсон. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд хүний эрхийг дээдлэх, хууль хэрэгжих асуудал тэн байгаагүй. Харин гайхалтай нь өнгөрсөн нэг жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК 510 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрдүүллээ, 700 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаа, 2 сая 511 мянган иргэнд хувьцаа эзэмшүүлэхээр боллоо зэрэг өндөр үр ашигтай ажилласан байна. Гэнэт том алт гарч ирээд “Эрдэнэс Тавантолгой” ХК 510 тэрбум төгрөгийг улсад төлж ашигтай ажилласан мэт ярьдаг. Гэвч энэ бол маш олон хүний халуун амь бүлээн цус, амь нас эрүүл мэндээр, маш олон хүмүүсийн нулимсаар бий болсон ашиг. Ашигтай ажилласан гэх 2018 онд амь насаа алдсан, хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан маш олон хүн байгаа. Эдгээр хүмүүс хууль хэрэгждэггүй, хуулийг хэрэгжүүлдэггүй улс, төр, аж ахуй нэгжээс болоод нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас халамжид орж чадаагүй. Улмаар ажилгүй, орлогогүй иргэнд улсаас өгдөг 150-хан мянган төгрөгөөр амь зогоож байна. Өөрөө хөдөлмөрийн чадваргүй болчихсон үр хүүхдээ өлсгөхгүй дааруулахгүйн тулд юу хийх вэ гээд сууж байгаа ийм тохиолдол маш олон байна.

 

“Эрдэнэс таван толгой” уурхайн 14-хэн хувийг 2 сая 511 мянган иргэн эзэмшдэг. Үлдсэн нь улсад болоод төрд дарга нартаа үлдэж байгаа. Бүх ард түмэндээ хувьь хүртээдэг юм байж. Гэхдээ зорилтот бүлэгт багтчихаад байгаа, үлдсэн бүх амьдралынхаа туршид тэргэнцэр дээр сууж өнгөрүүлэх тэр залуучуудад, аавгүй болсон маш олон хүүхдүүдэд  ашиг орлогоосоо юу хүртээх тухай хэн хэзээнээс юу ярих вэ гэдгийг анхааралтай чанган хүлээж сууна” гэлээ.

 

2018 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум Жаргалант багийн нутагт БНХАУ-ын “Омог цагаан шонхор” ХХК-ийн нүүрс тээврийн машин галд өртөж, тус автомашинаар тээвэр хийж явсан жолооч 97 хувийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д хүргэгдэн ирсэн ч харамсалтай нь /2018.11.13/ жолооч залуу бурхны оронд одсон.

 

Энэ талаар “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн “Автомашиндаа шатаж амь насаа алдсан залуу гурван хүүхэдтэй байсан. Өнөөдөр түүний гэргий Туул гэх бүсгүй маш олон газраар явсан ч амжилт олохгүй байгаа. Энэ гэр бүлд “Эрдэнэс Тавантолгой” ХК өндөр үр ашгаасаа туслах ёстой. Нөхөн олговор, амьдралын тэтгэх өгөх ёстой. Би маш олон зам тээврийн осолд орж эрүүл мэндээ алдсан хүмүүстэй уулзсан. Энэ хүмүүсийг өндөр ашгаараа тусалж дэмжих ёстой” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
зочин:
алдарт гомо мөнхөө ахийн бие нь гайгүй байгаа хавар болж банйа шдэ улирлын юм эхлэдэг цаг
2019-02-28