Ц.Байгалмаа: Намаасаа дэмжлэг авах байх гэж найдаж байна
2019-02-28

НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. НИТХ дахь МАН-ын бүлгээс Р.Дагвын нэрийг НИТХ-ын даргад дэвшүүлээд байгаа. Мөн заалнаас НИТХ-ын даргад төлөөлөгч Ц.Байгалмаа нэр дэвшүүлэв. Үүнтэй холбогдуулан төлөөлөгч Ц.Байгалмаагаас зарим зүйлийг тодруулав. 

 

-Та ямар зорилготой НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлсэн бэ?

 

-Би НИТХ-ын дарга 2017 оны эцэст солигдох үед эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг гаргахаар ажиллаж байсан. Энэ удаад С.Амарсайхан дарга ажлаа өгч байгаа энэ үед би шийдлээ хэллээ. МАН эмэгтэйчүүдээ дэмждэг. Энэ утгаараа намаасаа дэмжлэг авчих байх гэж найдаж байгаа. Өнөөдөр улс төрийн эзэгтэй мөчид миний нэр дэвших эрх МАН-ын бүлгээс дэмжлэг авч чадаагүй. Гэхдээ төлөөлөгчдийн хувьд дэмжлэг байгаа. Би энэ ажлыг маш их үүрэгтэй гэдгийг ойлгож байна. 

 

-Та өмнө нь заалнаас нэр дэвшинэ гэдгээ хэлж байсан уу?

 

-Би НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд хэлж амжаагүй байсан. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргадаа нэр дэвшихээ хэлсэн. 

 

-Намын бодлогыг зөрчлөө гээд өмнө нь хоёр төлөөлөгчийг гишүүнчлэлээсээ хассан. Та энэ эрсдлийг тооцсон уу?

 

-Намын зүгээс ямар ч шийдвэр гаргасан хүлээж авахад бэлэн байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Байгальмаагийн зургий нь тавиачээ , энд зураг нь алга байна kkkkkkkkk
2019-03-01
kkkkkk:
энэ байгальмаа их сайхан гар л даа, манай тойргоос дэвшсэн , гадаадад олон жил байж байгаад ирсэн _ нэг тийм ямар ч бодлогогүй монголчуудын асар муу санааг ойлгодоггүй нэг тийм гэнэн ч гэмээр юмуу гар байсан , одоо ирээд бараг 3 жил боллоо , зарим юмны зүг чигтээ болсон байх , харахаар л инээд хүрээд сонирхолтой санагдаад байдгын би бас эмэгтэй л дээ
2019-03-01
Иргэн:
Байгалмаа зоримог эмэгтэй?! Зөвөө өрсөлдөөд үзэх хэрэгтэйшдээ?!
2019-02-28
Иргэн:
Тэмээн сvvл тэнгэрт гардаггvй тэнтгэр хатан зарга шvvдэггvй. Гэгчээр чамаар л дутах гээд байна уу? Битгий улс орноор тоглоод бай балай минь.
2019-02-28
irgen:
ynen teneg ene hymyysiin ali ni tegeed baigalmaa um be, tanihgui hymyys baigaa shdee
2019-02-28