Зориг сангаас "Орон нутгийн байгаль орчны манлайлал" хөтөлбөр зарлалаа
2019-03-01

ЗОРИГ САНГИЙН "ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ" ХӨТӨЛБӨР

 

 

Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуусыг Зориг сан ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна. Хөтөлбөрийг Конрад Аденауэр сангаас 3 дахь жилдээ санхүүжилж байгаа болно.

 

Бид хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 4 дэх жилдээ ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна.

 

Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

 

Тавигдах шаардлага:

 

  • 22-30 настай байх

 

  • Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх

 

  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх

 

  • Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх

 

  • Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг байх

 

Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг зохион байгуулагч тал хариуцна.

 

Жич: Томилолтын зардал олгохгүй болно.

 

Шалгаруулалтын хуваарь:

 

  1. Онлайн өргөдөл хүлээж авах: 2019.02.21 - 2019.03.17

  2. Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2019.03.20

  3. Ярилцлага болох: 2019.03.21-22

  4. Хөтөлбөр эхлэх: 2019.04.01

  5. Хөтөлбөр дуусах: 2019.04.12

 

Хөтөлбөрт 21 оролцогч шалгаран оролцоно.

 

Хөтөлбөрийн лавлах утас: 315444

 

Өргөдлийн маягтыг http://www.zorigfoundation.org болон Zorig Foundation фэйсбүүк хаягаар дамжуулан онлайнаар бөглөх бөгөөд 2019 оны 03 сарын 17-ний өдрийн Улаанбаатарын цагаар 00:00 цаг хүртэл хүлээн авна.

Shuud.mn
Сонин хачин