Гэрээсээ зугтаасан Араб охид Хонконгийн нисэх буудалд хоноглож байна
2019-03-01

Гэрээсээ зугтаасан Араб охид олон улсаас тусламж хүссэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Охид хагас жил орчимд Хонконгийн олон улсын нисэх буудал хоноглож буй бөгөөд Саудын Араб руу буцвал хүнд шийтгэл авна хэмээн тэд болгоомжилж буй гэнэ.

 

18, 20 настай Раван, Ремем /тэд аюулгүй байдлын үүднээс жинхэнэ нэрээ нийтэд зарлахаас татгалзсан/ нар  Австрали улсад очиж, цагаачлах чинь хүсэлтэй аж.

 

Саяхан Саудын Арабаас ирсэн төлөөлөгчид охидын бичиг баримтыг хүчээр авахыг оролджээ.

 

Охид гэр бүлийнхээ хамтаар 2018 оны есдүгээр сард Шри Ланкт амрахаар очих үедээ зугтаасан ба Австрали руу очих үедээ саатуулагдсан гэнэ.

 

Тэдний өмгөөлөгч "Охидыг гадаад паспортын хугацаа дууссан. Саудын Арабын хуулиар тэд гадаадын аль нэг улсад цагаачлахыг хүссэн бол аав эсвэл өөр насанд хүрсэн эрэгтэйн хүний зөвшөөрөл авдаг" гэж ярьжээ. 

 

Эгч, дүүстэй ижилхэн нөхцөлд байсан  Саудын Араб охин сар хагасын өмнө Канадын иргэншил авсан билээ.

 

Охин гэр бүлээсээ зугтааж, Бангкок хотын нисэх буудалд байхдаа НҮБ-ын төлөөлөгчдөөс тусламж хүссэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин