Булган, Баянхонгор, Улаанбаатарын харьяат иргэд нурангид дарагджээ
2019-03-01

 

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 2019.02.28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж 6 хүн, 2 трактор шороонд дарагджээ.

 

Уурхайн ажилчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг  эсэн мэнд  16:05 цагт гаргасан байна.

 

Харин Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хангал сумын харьяат иргэн О /31 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч зохион байгуулж буй ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

 

Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байгааг эх сурвалж мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zurag:
burjan min zurag deerh (mangas ) tehnikvvd odoo l jinhene altaa haih met...
2019-03-02