40 сая ам.долларын 200 автобусаар парк шинэчлэх ТЭЗҮ-г танилцууллаа
2019-03-01

Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийн ТЭЗҮ-г эцэслэн танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгч, Ухаалаг Улаанбаатар хорооны дарга М.Халиунбат, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Өлзийбаяр, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, орлогч дарга Х. Булгаа, УБХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, ЕСБХБ-ны Суурин төлөөлөгч Ирина Кравченко, Тэргүүлэх банкир Антон Дан-Чин-Юу, Нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Иан Женнингс нар байлцав.

 

 

Автобусны маршрут, үйлчилгээний одоогийн практикт үнэлгээ өгөх, автобусыг санхүүжүүлэх Засгийн газрын хөтөлбөрт анализ хийх, автобусны зориулалттай хотын сан хөмрөгийн талаар санал боловсруулах зорилготой судалгаа хийх үүрэг бүхий Хот суурин газрын тээврийн асуудлаар зөвлөхийг гэрээлж ажиллуулахад зориулан тус банк 100 мянга орчим еврогийн хөрөнгө гаргасан байна.

 

Мотт Макдоналд компани урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан. Тайланд тусгаснаар 40 орчим сая ам.долларын санхүүжилтээр 200 автобус, дагалдах тоног төхөөрөмж бүхий парк худалдан авалт хийх, нийтийн тээврийн салбарт ухаалаг менежмент, зам, зогсоол оновчтой болгох зэрэг багц асуудлыг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөллүүд дурдлаа.

 

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөл нь ЕСБХБ-аас санхүүжүүлэх 40 хүртэлх сая ам.долларын 28 сая ам.доллар нь зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байх юм. Автобус шинэчлэлтийн хүрээнд 187 автобус түүнчлэн автобусны эгнээ, депо тоног төхөөрөмж, мөн нийслэлд зориулсан төслийн бэлтгэл, хэрэгжилтийн техник туслалцааг санхүүжүүлэх юм. Тус банкныхны зүгээс автобусыг шинэчлэх төслийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто зогсоолын салбарт дээд түвшний үнэлгээ хийх, мөн уг салбарыг богино, дунд хугацаанд сайжруулах замын зураглал гаргах, үүний дотор шаардлагатай институцийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Уг замын зургийг цаашид нарийвчлан судлах бөгөөд нийслэл хүлээн авсан тохиолдолд Улаанбаатар хот даяар аажмаар хуулбарлаж болох Гудамжны зогсоолын анхны төслийг бэлтгэхэд тусалж, тухайн төслөө санхүүжүүлэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэажлыг хиихдээ бас капиталдчихсан автобус оруулж ирээд тендер авсан нөхөр мөнгө иддэг арга барил руу орчих виидээ Автобус оруулж ирэхдээ үйлдвэрлэсэн оныг 5-8жилээр наашлуулж рам ,мотор дээр бичүүлээд гаалиар бичиг баримтыг нь бүрдүүлчихдэг сүлжээ ажилладаг гэдэг. Энэажлыг хуучин автобус болгочихгүй шинэ автобус авчраасай билээ дээ 28сая. доллар нь бас л зээл шүүдээ
2019-03-02
Иргэн:
Чехийн кароса болоод тусламжаар оруулж ирж байсан япон, солонгос автобуснууд унэхээр сайхан ч байсан сайн ч байсан. Беларусын залгаатай автобуснууд унэндээ л зай ашиглалт муутай, хелд тээглэсэн авдар шиг юмнууд нь ер нь юу юм бол оо.... нэмээд хэлэхэд газ юм уу, цахилгаанаар цэнэглэдэг автобус авчрахаа эрхбиш мэдэж байгаа байлгуй дээ
2019-03-01
заль мэх байхаа
2019-03-01
Долдой:
Монголдоо угсарсан автууснуудаа дэмжье, 5 жилийн дараа шаал өөр сайхан үйлдвэртэй болно шдээ 20жилийн дараа Монголчууд жинхэнэ Автобусаа үйлдвэрлэх байхаа, малнууд аягүй бол баахан аклаад хаясан хог Солонгосоос чирч ирж нүдний булай болно доо харж л байгаарай, мөрийцсөн ч алдахгүй шүү
2019-03-01
zochin:
BRT tusul chini uu bolson bee malnuudaa. ehniihee shingeej chadaagui baij daraagiinhaa yarih um. naad 200 avtuus chini tegeed uuviin hevshild damjuulan zeeldeh um uu esvel tur avtubis baaztai boloh geed bgaa um uu?
2019-03-01
Germanias mersedis abtobus chiglel burd 2 g abad manaih hyatadas beldec awad neg mu ugsrahchaa bolj bga biz dee bitgii zasbart orson solongos yum abarai guya
2019-03-01
ZOCHIN:
HAANAAS AVTOBUS AVAH GEE YM BOL OO...MONGOLDOO HIISNIIGEE ODOOHONDOO DEMJIJ BOLDOGGUIEE...AVAHDAA HURVEL JINHENE BRENDIIN AVTOBUS AVSAN N DEER BAIH AA .BENZ ,VOLVO GEED L
2019-03-01
zamiin huraamjaa nemegduuleeed ene ajliig sanhuujuuleh heregtei, ter ni shudraga!
2019-03-01
Ard:
Ene ajil hereggui dee! Munguu idej uuh arga!
2019-03-01